Чингэлтэй дүүрэг утааг бууруулах "Дулаан гэр-Цэвэр агаар" арга хэмжээ зохион байгуулна

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан арга туршлагын хүрээнд хамтрагч байгууллагуудын хамт утаа орчны, бохирдлыг бууруулах “Дулаан гэр – Цэвэр агаар 2025” арга хэмжээг энэ сарын 19,20-ны өдөр зохион байгуулах гэж байна.
"Өвлөөс урьтаж дулаалъя" уриатай энэ арга хэмжээний гол зорилго нь гэр хорооллын өрх бүрд зориулсан сонголт олонтой дулаалгын шийдлийг танилцуулах, бодитоор харуулахад чиглэнэ. Арга хэмжээнд Монголдоо дулаалгын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй эрдэмтэн судлаач, ТББ-ын мэргэжилтнүүд, Олон улсын байгууллага, ААН-үүд зэрэг олон талт оролцогчид хүрэлцэн ирж, судалгаанд суурилсан зөв дулаалах шийдлийг айл өрхүүдэд санал болгоно.
Агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг нь дулааны алдагдлаас шалтгаалсан түлшний их хэрэглээ юм. Судалгаагаар зөв дулаалга хийснээр түлшний хэрэглээг 60–70% хүртэл бууруулах боломжтой нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Энэ нь айл өрх бүр өөрийн гэр, сууцаа зөв дулаалснаар түлшний хэрэглээг багасгаж, цэвэр агаарт хувь нэмрээ оруулах хамгийн үр дүнтэй шийдэл юм.
Арга хэмжээнд:
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/
- НҮБ-ын Хүүхдийн сан /UNCEF/
- Таван толгой түлш компани
- Голомт банк
- Монголын ногоон барилгын хүрээлэн ТББ
- Пассив барилгын хүрээлэн ТББ
- Эрчим хүчний хэмнэлтийн төв
- Монголын орон сууц инновац хөгжлийн төв
- Eco2 ХХК
- Warm max ХХК
- MGI mongolia ХХК болон бусад зочин төлөөлөгч нар оролцоно.
Арга хэмжээний товч хөтөлбөр:
- Дулаалгын шийдлүүд – гэрийн хана, дээвэр, цонхыг үр дүнтэй - дулаалах аргачлал
- Бодит туршлага, жишээ – дулаалгын өмнө ба дараах үр дүнг харуулсан танилцуулга
- Эрчим хүч хэмнэх зөвлөгөө – түлш бага зарцуулж, дулаан хадгалах энгийн аргууд
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн – дулаалга хийхэд тохиромжтой материал, багц шийдэл
Иргэд та бүхэн “Дулаан гэр – Цэвэр агаар 2025” арга хэмжээнд хүрэлцэн ирж, утаа агаарын орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж болох бодит шийдлүүдтэй танилцаарай. Байршил: Чингэлтэй дүүргийн Ялалтын талбай Өдөр: 2025.09.12,13-нд Цаг: 12:00-17:00
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.