Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүлжээ

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Хөвсгөл, Баян-Өлгий аймагт ажиллаж, осол гэмтэлд өртсөн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн, жолооч И.Сүхбат нарын баг бүрэлдэхүүн алсын дуудлагаар орон нутгийг зорьж, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Ц.Амарбат, М.Золбаяр, мэдээгүйжүүлгийн эмч Ж.Нэргүй, Б.Бямбасүрэн болон сувилагч н.Буянхишиг, туслах н.Бямбабаяр нартай хамтран цээжний хөндийн мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Түүнчлэн тус алсын дуудлагын баг Баян-Өлгий аймагт үргэлжлүүлэн ажилласан бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч А.Еркебек, мэдээгүйжүүлэгийн эмч М.Маруа, мэдээгүйжүүлэгийн сувилагч н.Еркетай нарын хамт цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.