Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн гурван ажилтан тарваган тахлын халдвар авчээ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн гурван ажилтан тарваган тахлын халдвар авчээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас агнасан тарваганаас тахлын халдвар авч, Мөрөн дэх аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нас барсан. Түүнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, эмчилж байсан 3 эмч, сувилагч тарваган тахлын халдвар авчээ.
 
Эмч, сувилагч, ажилчнаас авсан ПГУ-ын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тарваган тахлын халдварыг богино хугацаанд хумих зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжилтнүүдийн баг илгээгээд байгаа юм. 
 
Хөвсгөл аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдол гурав, нас баралт нэг болсон гэж Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.
 
Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, хяналтын постуудыг ажиллуулж байна.
 
Иргэдийн гарах хөдөлгөөнийг зөвхөн ажилтай, албан томилолттой, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрч байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.