Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байгаа билээ. Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.

Төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхийд тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулахаа илэрхийлсэн.

Түүний дотор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” гэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Эрхэм хүндэт зочид мөн эрийн гурван наадам, шагайн харваа, монгол үндэсний дуу хөгжим, бүжиг бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.

received 1284967679996339 1024x683received 2906980589507389 1024x683received 2799970106865750 1024x683received 2293894097737716 1024x683received 1374984657429614 1024x683received 1850265205554045 1024x683

3b64e6fe201e4e87bf9dc031f2f4955c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.