Өнөөдрөөс дараах 11 уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэнэ

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр богино болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба хамтран уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс эхлүүллээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцоллоо. Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Зургийн цомог









×
1 / 9
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.