Г.Дамдинням: Зэсийн үнэ өсөж буй үед орд газруудаа илрүүлэх зайлшгүй шаардлагатай

Г.Дамдинням: Зэсийн үнэ өсөж буй үед орд газруудаа илрүүлэх зайлшгүй шаардлагатай

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт байрлах "Оюут" орд газрын бэлтгэл ажилтай танилцжээ. 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Та бид хайгуул,судалгаа, эрлийн ажил энэ салбарт ямар чухал болохыг бодитоор өнөөдөр харж байна. Монгол Улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө тооноос хоёр дахин бага байгаа. Энэ нь шинэ орд газар нээх боломжоо бууруулсан гэсэн үг. Тэгэхээр 1,1 сая тн зэсийн нөөцтэй, 357.0 сая тн хүдрийн нөөцтэй Оюутын ордыг ашиглалтад оруулах болсон нь түүхэн үйл явдал юм. Уг ордод 1970-аад оноос хайгуулын ажил хийгдэж эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, 50 жилийн дараа энэ орд уурхай болох суурь нь дөнгөж тавигдаж байна. Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын хувьд ирэх жилээс хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, хөрөнгө оруулалт татах, иргэдээ олон мянган ажлын байраар хангах асуудлыг ярих ёстой. Дэлхий нийтэд хүний насжилт, тоо өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгдэж байна. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бид ногоон болох тэмүүлэл рүү явна. Машин дээр авч үзье. Энгийн машинд 50 орчим кг зэс ордог бол цахилгаан машинд 100 орчим кг зэс орох жишээтэй.

Бидний барьж буй гар утаснаас авахуулаад зэс ороогүй юм байхгүй. Хэрэглээ өсөхийн хэрээр хүмүүсийн амьдралын чанар сайжирдаг. Зэсийн хэрэглээ өсөхийн хэрээр хүдрийн агуулга буурч байна. Нэг тн хүдэрт байгаа зэсийн хэмжээ буурна гэсэн үг. Энэ хэрээр бид олборлолтоо нэмэгдүүлж хэрэгцээгээ хангана. Тиймээс зэсийн үнэ өсөж буй боломжийг ашиглан орд газруудаа хайж илрүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэв. 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2 цаг өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00