М.Мандхай: Далд эдийн засгийг бууруулах зорилго хангалтгүй байх боломжтой байна

Монгол Улсын Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Шинээ Ерөнхий сайд болсон Г.Занданшатар "иргэдийн төсөв" хэмээн тодотгон хэлсэн байгаа. Ирэх жилийн төсвийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Мандхай уг төсөвт хэд хэдэн эрсдэл байна гэж үзээд, "Төсвийн орлого 375 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж болзошгүй. Мөн, өндөр худалдан авалт хийдэг иргэдэд дэмжлэгийн ихэнх хувь очиж болзошгүй" хэмээжээ.
Учир нь, өргөн барьсан төсвийн төсөлд:
-2026 онд иргэдийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 50 хувийг буцааж олгоно.
-1 сая төгрөгөөс дээш худалдан авалтын татварын 20 хувийг буцаана.
-2027 оноос 500 мянган төгрөг хүртэлх бол 100 хувь, 500 мян–1 сая төгрөг хүртэлх бол 50 хувь, 1 сая төгрөгөөс дээш бол 20 хувь буцаан олгоно гэж тусгаад байгаа юм.
Энэ бүхнийг нэгтгээд УИХ-ын гишүүн М.Мандхай "Хэрэгжилтийн явцад далд эдийн засгийг бууруулах зорилго хангалтгүй байх боломжтой байна" хэмээн дүгнэжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.