Засагт дахин орох хүсэлтээ өргөсөн Ардчилсан нам 11 суудал “захиалжээ”

Засагт дахин орох хүсэлтээ өргөсөн Ардчилсан нам 11 суудал “захиалжээ”

Монгол ардын нам дотор 70,80 оныхны зодоон өрнөж байна. Г.Занданшатарын талынхан намын удирдлагаа авч чадах уу, Л.Оюун-Эрдэнэ намын даргаа “хадгалж үлдэж” чадах уу гэдэг зодоон хэдий хүртэл үргэлжилж, Бага хурал хэзээ товлогдохыг хэлж мэдэх Ванга одоогоор алга. Дээгүүрээ тохиролцоод, Г.Занданшатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа хүртэл гарсан байна. 

Энэхүү зодоон хаа хүртэл үргэлжлэх, хэн намын даргаа авах, цаашилбал Засгийн газарт “нүх” гарах эсэхийг Ардчилсан нам анхааралтай ажиглаж байна.

Учир нь, Ардчилсан намын шинэ удирдлага томилогдохын өмнө МАН-аас, тэр дундаа Л.Оюун-Эрдэний талынхнаас “Засагт хамтраач” гэдэг санал тавьсан бололтой. Л.Оюун-Эрдэний талынхан Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах ажиллагаанд эрчимтэй оржээ. Огцруулах ажилд АН-ынхны дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй.

Тэрхүү саналд АН-ынхан дургүй биш байна. Ямартай ч, О.Цогтгэрэлийг намын даргаар томилогдохоос өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу АН-ын шинэ дарга сонгогдсоны дараа Засгийн газарт хамтрах санал ирвэл АН-аас уучлалт гуй, ардчилсан хотоос Х.Нямбаатарыг канондсон хувилбаруудынх нь хамт авч хая, АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүл гэсэн гурван шаардлагыг тавих ёстой” хэмээн ярьсан байдаг.

Тиймдээ, “хэрэв засагт дахин хамтарвал 11 яамыг өг” хэмээсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.

Г.Занданшатарын Засгийн газрыг “олигархиудын засгийн газар” хэмээн нэрийдээд байгаа. Гадаад харилцааны сайд, Боловсролын сайд нарыг ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмж сүүлийн үед хүчээ авч байгаа. ИЗНН засгаас гарч магадгүй байгаа тухай яригдаж байна.

Засаг огцорч, дахин хамтарсан засгийн газар байгуулагдаж магадгүй боллоо.

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 сар өмнө
МАНАН ард иргэдийг залилсаар л байх уу
Саран 2 сар өмнө
Дахин засагт орж албан тушаалын төлөө үхлээ энэ цогтгэрэл болиоч дээ
Зочин 2 сар өмнө
Одоо хамтарвал иргэд босох байлгүйлээ. Яасан салж нийлж идэж ууж ханадаггүй хулгайчууд байдаг юм!
Zochin 2 сар өмнө
Khulgaich luivarchin urvagch saiduudtai pop Zandanshatar ogtsoroh boltugai..Khulgaich Choijoo..Javhlan..Delgersaihan Khovdiin barzgar..(olon jil luivar hulgai hiisen)...
Zochin 2 сар өмнө
Khulgaich luivarchin urvagch saiduudtai pop Zandanshatar ogtsoroh boltugai..Khulgaich Choijoo..Javhlan..Delgersaihan Khovdiin barzgar..(olon jil luivar hulgai hiisen)...
Сургууль 2 сар өмнө
Зөв ажиллах хэрэгтэй хамтрах нь зөв сургууль хичээлийн байргүй нэг ангид 50 хүүхэд юу гэсэн үг вэ МАНын троллууд одно болно