Л.Оюун-Эрдэнэ “Би албан тушаалтай ч, үгүй ч үзэл санаа үйл хэргээ гүйцээнэ” гэжээ

Л.Оюун-Эрдэнэ “Би албан тушаалтай ч, үгүй ч үзэл санаа үйл хэргээ гүйцээнэ” гэжээ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрээр Байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан. Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан. АН-ын сайд нар маш сайн ажилласан. Би үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байна. Тийм ч учраас би хамтарсан Засгийн газар зөв гэдэг идеологи дээр зогсож байгаа юм. Цаашид олон асуудлыг хамтарч шийдэх хаалга нээлттэй байгаасай гэж хүсэж байгаа учраас энэ асуудлыг ярьж байна.

Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр “зурагдсан” Засгийн газартай холбогдчихсон байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүсчихсэн. Зүгээр асуудал байсан бол би залуучуудтай аль эрт очоод уулзчих байсан. Харамсалтай нь, суурь шалтгаан нь ийм. Ерөөсөө л дараагийн Засгийн газар, нөгөө л нэг сандал суудлын асуудал. Тийм ч учраас хамтарсан Засгийн газрын гэрээнд би “Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувийн эрх ашиг гуравт” гэж албаар оруулсан.

Ийм л алдаанаас болж бид дандаа Засгийн газраа унагаж ирсэн. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудалтай холбоотой бүх асуудал нэгдэж байгаа гэдэг үнэн. 

Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байна. Одоо тэгээд бие биеэ хараад худлаа ярьцгаагаад яах вэ хэдүүлээ. Бодитой зүйлээ л ярь. Хэн нь ямар юм ярьж байна, санал хураалтын дараа хэн ямар сайд болоод явахыг ард түмэн маань бүгдийг нь хараарай.

Ямар жижиг эрх ашгаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг бас тогтоож аваарай. Бодитой үнэнээ хэл л дээ. Бодитой бүх үнэнийг би хариулъя гэж байна шүү дээ” гэж хэлсэн. Мөн, УИХ-ын чуулганд “Засгийн газар огцрох амархан, том төслүүдийг гацаах ч амархан. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх, улс төрийн шийдвэр гаргах, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх үйл явцтай давхцан улс төрд олон үйл явдал өрнөж буй нь сонгуулийн үеийнхээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том хэмжээний эрх ашиг нэгдсэнийг харуулж байна. Хэрэв би өөртөө болон өөрийнхөө ХОМ-т эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголтыг хийж болох байсан. “Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ. “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт” гэдэг үг бий. Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ” гэсэн. Ингээд Ерөнхий сайдаас бууж байсан. 

Л.Оюун-Эрдэнэ хэсэг чимээгүй байж байгаад наадмын үеэс эхлээд улс төр, бизнес, эдийн засгийн чиглэлийн хүмүүстэй уулзах болсон. Ухаахудагийн талаар Төрийн ордонд, улс төрийн асуудлаар Архангайд хийсэн уул­зал­туудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонд дамжуулан хүргэсэн. Өөр бусад хурал, уулзалтуудад ч нэлээд оролцсон бололтой. Түүнээс гадна, тэрээр хэд хоногийн өмнө цахим хуу­дастаа “Худал хурдан ч үнэнд гүй­цэгд­дэг” гэсэн нь хэсэгтээ сэдэв болоод авсан.

Ойрын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал болж, тус намын дараагийн даргыг сонгохтой холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн нэр дахиад хэвлэл, олон нийтийн сүлжээнээс салахаа болив. Олон л мэдээлэл яваад байгаа харагдана. Түүнийг “МАН-ын хурлыг товлохгүй байна”, “Д.Амарбаясгаланг МАН-ын дарга бол гээд ятгаж явна”, “Танхимд нь байсан сайдыг хэвлэлээр дайруулаад байна” гээд голдуу цахим сүлжээний “задгай”, нууц хаягуудаар мэдээлж байгаа юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирж ямар нэг ярилцлага тайлбар хийгээгүй л байна. Гэхдээ, тус намын­хан хийгээд улс төрийн хүрээнд яриг­даж буйгаар Л.Оюун-Эрдэнэ ойрын өд­рүү­дэд болсон уулзалт дээр “Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг яасан ч их цочоотой байх юм, ямар ч их мөнгө зарж намайг харлуулахыг оролддог юм бэ дээ. Би 2027 онд нэр дэвших биш, намын даргад өрсөлдөх гэж байгаа биш дээ. Мөн, зарим хүн Д.Амарбаясгаланг хүний үгээр хөдөлдөг мэтээр дүгнэж байгаа нь бодит байдлаас их л хол, буруу бодолтой байх шиг байна. Тэр тэгж хүний үгээр хөдлөөд байх жижиг улстөрч биш шүү дээ. Харин, миний хувьд ёсыг бодож шинэ засгийн 100 хоног дуустал юм дуугарахгүй байхыг хичээнэ. Цаг хугацаа бүхнийг нотолно. Бас, идсэн эрүү хувхайрна гэж бий дээ. Ер нь андуураад байна, бас айх хэрэггүй, би цаашид эхлүүлсэн үзэл санаа, үйл хэргээ гүйцээхийн төлөө УИХ-ын гишүүний хувьд тэмцлээ үргэлжлүүлнэ. Уг нь, намын асуудалд Ерөнхийлөгч бид хоёр гүнзгий оролцох хэрэггүй юм. Намын гишүүд асуудлаа өөрсдөө ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар шийдэх ёстой” гэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээллээр, “МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын тов УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын гадаад улсад хийсэн айлчлалын дараа гарна” гэж байсан. Түүгээр, МАН-ын даргыг сонгох тус намын дээрх бүтцүүдийн хурал энэ долоо хоногт товлогдох бололтой.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

Сэтгэгдэл (37)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 1 сар өмнө
Odoo tegeed kazinochin oi sanamjaa aldsan debili pop Zandkagaa urvagch hukgaich said nartai ni ogtsoruulaachee?? Uur yahiin ?
Сарнай. 1 сар өмнө
Оюунэрдэнэ гүндүүгүй хорон санаагүй ажлаа хийгээд л явсан бол хол явах байлаа. Ямар сайхан боломжийг тэр алдваа. Оюунэрдэнэ муу стратегич тэгээд бас чавганц хэрүүлч, хар пиарч ЕС байсан. Жэнко Хэрээ хоёроос хло байх байсан бол өдийд байж л бх байсан.
Зочин 1 сар өмнө
ЭЗ агшааж, валютын ханшийг 80 хувь өсгөсний гайгаар ард түмний амьжиргааг 80 хувь бууруулсан гайгаа яах гэж бна малаа. Мөн их гай болсон доо. Гай гэхээс өөр үг орж ирэхгүй юм.
b 1 сар өмнө
btgi gtsoo ats aa
зочин 1 сар өмнө
яасан АН ын тавьсан бондын өрийг дарсан нь буруу юу
Энхээ 1 сар өмнө
Дараагүй. Хятадаас хүүг нь ахиулж зээл аваад дарчихсан гэдэг нь ил болчихсон шүү дээ. Нийт гадаад өр. 16 онд 22 тэрбум, 24онд 35тэрбум доллар болсон шүү хө. Бодит байдалтайгаа эрүүл ухаанаар тулахгүй бол үр хойчдоо хор бэлдэж орхиод үхэхнээ.
Иргэн 1 сар өмнө
Яг үнэн. Хятадтай ямар гэрээ хийсэн нт лдооноос ил болоод бгаа биздээ. Н.Энхбаярын чи ад байгааг анхаарах л хэрэгтэй.
Amgaa ch 1 сар өмнө
Амжилт хүсье. Аливаа намын асуудалд гишүүдээ хүндэлж тэднийхээ санал бодлыг сонсож олонх гишүүдийнхээ саналыг хүндэлж удирдлага гэх нөхдүүд хор хутгаж буруу гар дүрэхгүй л байвал аливаа нам дүрмээрээ үйл ажиллагаагаа явуулж хөгжиж чадна. Хорчингууд орж хутгахаар л бурууддаг.
Бямбажав 1 сар өмнө
Оюункыг хүүк явуулсан гэж ойлгож бгаа Оюук муу залуу бишээ ажлыг сайн хийж байсан манай монголчууд дэндүү туйлшрамтгай хар цагааныг ялгадаггүй
Зочин иргэн 1 сар өмнө
Албан тушаалгүй бол чи хэн ч биш...их тэнэгтэх юмаа...Хүүк ах чинь бгаагүй бол чи бас хэн ч биш...2 муу худалч хулгайчууд улс орноор их тоглосон шүү нүгэлээ эдэлнээ та нар
иргэн 1 сар өмнө
улсаа чиний тавьсан өрнөөс салгасан нь буруу юу
Энхээ 1 сар өмнө
Өр тавьсан мөнгөөр юу хийж яаж зарцуулсан гэдэг нь чухал шүү. Битгий биенээ дайрч доромжил.
Намын гишүүн 1 сар өмнө
Манай намаас урьд өмнө ЕС-р ажилласан Сайд нар дотор Оюун-Эрдэнэ шиг Эх орныхоо хөгжил,ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлье,Авилгатай тэмцэе гэж ийм зоригтой шийджмгий ажилласан нь хэдэн нь бол.Эх орны байгалийн баялгийг иргэд хүртэх эрхтэй түүний төлөө хэн ингэж ажилласан билээ.Женкотой холбон гүтгэх,ЗГ-т хамт ажиллаж ыайгаад Урвасан Ноход Сайд нарыг түмэн олон харж л бна,Түүхэнд Түгжил нэртэй хоцрогдох Үр хойшид маш муухай үнэлжгдэх хэдэн нөхдөөсөө Нам салах цаг үе нь болчихсон.Тэд ч одоо дахиж Түгжилдэхгүй гэсэн нотолгоо үгүй тул 2028 онд Улс төрийн Тэтгэвэртэй сууж Залуучууддаа боломж олгох хэрэгтэй
Дорж 1 сар өмнө
Данх ОЭ ээ 2016 онд та нар Засаг ажлаа авах үед МУ ын гадаад өр 22,0 тэр ам дол байсан бол өнөөдөр 35,0 тэр ам дол валютын ханш 1$= 1998 бол өнөөдөр 1USD= 3610төг болчиод бна шүү дээ? Ард түмний баян ядуу гэсэн 2 туйл болцсон дундаж давхарга өдөр бүр буурч бна, тэтгэвэр хэрэглээны зээлийн бараг 20% авсан зээл ээ төлж чадахгүй болсон бна гэж Банкны холбоо мэдэгдэл гаргаж бна, ийм хүнийг сайн ажиллласан гэх ямарч үндэслэл байхгүй, энэ хүн түүхэнд эрх мэдэлтэй улс төрийн дэмжлэгтэй асар их нүүрс экспортын орлоготой үед Засаг барьж байсан.!! олон пм хуцах шаардлага байхгүй, Занданшатар аль талаараа чамаас илүү?
нэр 1 сар өмнө
алыан тушаалтай үгүй нь хамаагүй хорон санаагаө цацсаар бх брлно гэж л ойлгогдлоо муу нэрийг хусав ч арилахгүы гэдэг дээ оодоо хөрсөн дээрээ буугаад нүдээ нээгээд эргэн тойрноо нэг хар тойрон хүрээлэгч нараасаа холд тэгэж бж нүд чинь нээгдэнэ
Ирхэн 1 сар өмнө
Байгалын баялагаас иргэд ашиг хүртэх ОЮУНЭРДЭНИЙН бодлого зөв байсан, даанч буруу хүнээ хэт түшиж ажилласан нь ТОМ алдаа болсон
54 1 сар өмнө
Энэ нэг бутач фсда далд орооч.
мхг 1 сар өмнө
Ерөнхийлагчийн сонгуулийн бэлтгэл ажил л яваад байгаа шүү
мөрөн 1 сар өмнө
Ерөнхийлагчийн сонгуулийн бэлтгэл ажил л яваад байгаа шүү
b 1 сар өмнө
хэн ч ю ч гж хццгасн Оюк г дэмжинээээ, эсрг бг ллрда та нр амжхгү шү
Зочин 1 сар өмнө
Ярихаас өөр нэгч зүйл хийгээгүй. Олон жил ярьсан. Бүх эрх мэдэл нь байсан.
Zochin 1 сар өмнө
М.Энхболдыг суудлаас нь зайлуулах гэж муухай авирлаж байсан
X 1 сар өмнө
31 dugeer ih hurlaar bi nariin bichgiin darga bolnoo.
Зочин 1 сар өмнө
Оюуэрдэнэ ямар ч муу санаагүй эх орон ард түмнийхээ төлөө жинхэнэ эх оронч шудрага улс төрч харин ордонд шигдсэн авилгач хулгайч эх орноо зарсан 2 намын халаас нэгтэй адгийн шаарнууд мсs гэж хятадийн мэнэжмэнттэй гадны шахуу компанитай нийлж юугаа ч мэдэхгүй нусаа гоожуулсан ноорог гэх баньдийг учралийн хувийн сугуулийн оюутнуудийг өндөр үнээр өчнөөн хоног огцруулах жүжиг таььж дээрээс нь еөк хүрэлсүх гар бие дүрсэнээс огцорсон тэрнээс биш эд нар шиг хулгайч байсан бол юу гэж л хүний өөрийн намийн болон улс орныг тонон дээхэмдсэн хулгайч нартай тэмцэхэвдээ Монголчууд минь буруу зөвийг ялгах нүдгүй болсон нь харамсалтай
М.Бүрэнбаяр 1 сар өмнө
Алдарт хүргэсэн ахынхаа үгэнд ороогүй чи одоо хэнч биш галчаар дуусдаа дүү минь
ГЭРЛЭЭ. 1 сар өмнө
Одоо яаахав дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж үг бий. Чамаас дээр боловсролтой залуучууд захаас аваад байхад , тэр дээр хэний хүчинд гарч ирсэнээ даанч умартсан даа. Дээр нь ямар хүмүүсийг түшиж ажиллахаа мэдэхгүй чинь нөгөө л олигтой юм сураагүйн чинь хар гай. Чиний хажуугаар ямар хүмүүс эргэлдэх нь тодорхой. Өөрт чинь хир баргийн хүнд тохиогоогүй аз тохиосон боловч тэрийг цааш нь аваад явах ухаан дутах нь мэдээж. Дээр нь хүний үг сонсохгүй болтлоо томорч, попорсон. Авилгачтай хувиараа тооцоо хийж, хувьдаа нилээн юмтай болоод тэрэндээ баахан аархах шивдээ.
иргэн 1 сар өмнө
зөв тэмцлээ үргэлжлүүлээрэй. эд нар их айдастай бна
Халтар данх 1 сар өмнө
“Ямар жижиг эрх ашгаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг бас тогтоож аваарай.” гэнэ үү муу данх чинь. Бараг хүүхэддээ өгдөг хулгайн асуудал нь жижиг асуудал юм байхдаа
Зоч 1 сар өмнө
…чавганц… яриатай гэдэг нь л онох юм юм бна даа. Хамтарсан засаг нь улс оронд хэрэгтэй л байсан байх. Ярих болгондоо чавганц аятай заавал нэг дайсан бий болгож лай үүрүүлэх гэж оролддог нь мангартдаг нь авч ойчилгүй яахавдээ!
Zochin 1 сар өмнө
Chi chadahgui.MGLiin ediin zasgiig urd hezeech bgaagui ah duu nutag nugaaraa idej uuj.EZiig sehruulsen.Alialagchdiin chadvargui avgai huuhdiig hurtel haa hamaagui tom ajild tomilood.Onongiin avgai ih munge idsen gd bsan tag bolson.TZiin Puntsag gj nuher ymar yl avsan.Hamgiin t1 ES bsan.
anaa 1 сар өмнө
зайл аа
jerry 1 сар өмнө
Хангалттай хугацаа байсан одоо үеэлийг нь хар ажиллах гэж хичээгээд л бна бсан... Аль аль нь даанч чадвар нь хүрэхгүй байлаа үнэхээр мэдлэг боловсрол тааруу л хүмүүс байлаа бас байна... Сэтгэл нь муу сайныг бияаж мэдэх билээ
jerry 1 сар өмнө
Хангалттай хугацаа байсан одоо үеэлийг нь хар ажиллах гэж хичээгээд л бна бсан... Аль аль нь даанч чадвар нь хүрэхгүй байлаа үнэхээр мэдлэг боловсрол тааруу л хүмүүс байлаа бас байна... Сэтгэл нь муу сайныг бияаж мэдэх билээ
Нэргүй 1 сар өмнө
Яаж ч бодсон хэзээ хойно нэг эцгийн хол цацсан хүүхдүүд гэдгээ мэдэлцсэн 2 гар уулзаж эвсээд, ах нь шууд компанийнхаа 50% ийг зүгээр өгчихнө энэ тэр гэж байх уу. Ах бол дүүгийн улс төрийн намд ойр боломжийг ашиглах гэж өөд нь татсан, ашигласан. Татсан шигээ чирч унагалаа. Орлогын сүв нь хаагдахын цагт ахад ийм доожоогүй дүү хэрэггүй болно. Бурууг монголчуудаас биш ахаасаа хай.
Иргэн 1 сар өмнө
Худлаа солиороод л. Монголын сан хөмрөгийг самраад хаячихсан биздээ. Тооны хэдэн тэгтэй ч мэдэхгүй яаж 9 хийдэг юм бэ.
H/mm-yjgeh 1 сар өмнө
МАН-ын их, бага хурал болдгоороо болно. Харин МАН-ын түүхэнд хар толбо үлдээсэн гуйвж дайвагч Н.Энхбаяр л үймүүлж бужигнуулж магадгүй.
Зочин 1 сар өмнө
Ер нь фейсбүүкт сэтгэгдэл бичдэг хөлсний бичээчид улс төрийн ямар ч мэдлэггүй хэн нэгний амаар бурж байдаг ямар ч бодлого зорилгогүй нөхөд шүү дээ.