🔴LIVE: "Мөрөөдлийн гоол 2025" тэмцээний нээлт болж байна
Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр тус тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо.
Тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдахаар бэлтгэл бүрэн хангагджээ. Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ -ны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл болон орон нутагт байгуулах томоохон ажлын эхлэл тавигдаж байгааг нээлтийн үеэр онцоллоо.
Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд U13, U15 насны охид, хөвгүүдийн тэмцээн зохион байгуулна
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар: Хүүхэд багачуудын мөрөөдөл болсон "Мөрөөдлийн гоол" тэмцээнийг санаачлахад дэмжин тусалж, хамтран оролцож байгаа Боловсролын яам, сургуулийн удирдлагууддаа талархлаа илэрхийлье. Энэ тэмцээн анх удаа 200 000 000 төгрөгийн шагналын санг бүрдүүлж чадлаа. Үүний 50 хувийг нь Боловсролын яам гаргаж байна. Мөн Эрүүл мэндийн яам, Соёл, спортын яам дэмжин, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. 14,16 насны ангиллын дор 4 насны эрэгтэй эмэгтэй 4 баг аймаг сургуулиасаа шалгарч дээрх шагналыг хүртэнэ. Ирэх жил болох U17 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 54 хүүхдийг энэ тэмцээнээс мөн сонгон шалгаруулна. Тэднийгээ Төв аймгийн битүү стадионд бүтэн жил академийн төвшний сургалт явуулж бэлтгэнэ. Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа олон улсын төвшинд бэлтгэдэг сургуулийн эхлэл ийнхүү тавигдаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.