Өнөөдөр манай шилдэг дөрвөн боксчин тулалдана
Насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тулаанд манай дөрвөн шилдэг ширэн бээлийтэн тулалдана.
Английн Ливерпүүл хотноо зохион байгуулагдаж буй боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий энэ өдрийн тулаанд манай улсаас дараах дөрвөн тамирчин шөвгийн 16-д гарахын төлөө хүч үзнэ.
Манайхны салхийг хагалж эмэгтэйчүүдийн -51кг жинд ОУХМ Б.Мөнгөнсаран эхний даваанд Украины И.Маринчуктай тулалдах бол дараа нь эрэгтэйчүүдийн -70кг жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ Литва боксчинтой тулна. ОУХМ Бямба-Эрдэнийн хувьд эхний тойрогт гоц мөргөөд байсан юм.
Эмэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ М.Намуун эхний даваанд Хятадын С.Яангтай, энэ өдрийн хамгийн сүүлийн тулааныг эрэгтэйчүүдийн -60кг жинд хүч үзэх ОУХМ Г.Лундаа хийнэ. Энэ жин хамгийн олон оролцогчтой буюу 43 боксчин хүч үзэх ба ОУХМ Г.Лундаагийн хувьд эхний тойрогт хийлж улмаар өнөөдөр Гүржийн боксчинтой тулалдах хуваарьтай байна.
Манай тамирчдын оноолт болон тулааны хуваарь Улаанбаатарын цгаар тус тус тэмдэглэгдсэн болно.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтыг та бүхэнд Дэлхийн боксын холбооны сайтаас ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.