Сансар челленжер тэмцээнд монголын 5 баг оролцож байна

Сансар челленжер тэмцээнд монголын 5 баг оролцож байна

Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Сансар Челленжер 2025" тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ амралтын өдрүүдэд (есдүгээр сарын 6, 7) зохион байгуулагдаж байна. 

Дэлхийн чансааны дагуу АНУ-ын Майами баг тэмцээнийг тэргүүлэн өрсөлдөж байгаа бол монголын Улаанбаатар ММС Энержи баг С хэсгийг тэргүүлэн өрсөлдөж байна. Үндсэн хэсэгт Монгол улсаас хоёр баг өрсөлдөж байгаагийн нэг нь Завхан баг бөгөөд тэд В хэсэгт Сербийн Лиман, Латвийн Марижампол багуудтай хамт орсон байна. Харин урьдчилсан шатанд Дархан, Хархорин, Баянхайрхан зэрэг багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна. 

Яг одоо урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа ба үндсэн хэсгийн тоглолт 14:30 цагт Улаанбаатар ММС Энержи багийн тоглолтоор эхлэх хуваарьтай байна. Манай багийн хувьд эхний тоглолтоо урьдчилсан шатны В хэсгээс шалгарсан багтай хүч үзнэ. 

Сагсанбөмбөг сонирхогч та бүхэн тэмцээнийг үндэсний соёл амралтын хүрээлэнд очиж үзэхээс гадна  шууд дамжуулалтыг Фиба 3х3 сагсанбөмбөгийн Youtube хуудас болон PSN спорт сувгаар хүлээн авч үзэх боломжтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.