М.Энхжаргал өрсөлдөгчөө илүүрхэн ялалт байгууллаа
Их Британийн Ливерпүүл хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн бокс (World Boxing) нэртэй шинэ холбооны зохион байгуулж буй анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 66 орны эрэгтэй 327, эмэгтэй 213 боксчин өрсөлдөж байна. Манай улсын хувьд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Пинеро Рубин Санчез, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин хүч үзэж байна.
ДАШТ-ий салхийг хагалан 57 кг-ын жинд 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргал Австралийн тамирчин Жулья Рамадантай тулалдаж ялалт байгууллаа. Түүний жинд нийт 29 боксчин хүч үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.