Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн О.Алтангэрэл сайд асны шийдвэр хууль бус гэж шүүх үзжээ

Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн О.Алтангэрэл сайд асны шийдвэр хууль бус гэж шүүх үзжээ

Үйл явдлын мөрөөр: Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл энэ оны нэгдүгээр сард тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай тэд холбоотой. Ц.Элбэгдоржийн 2014 онд гадаадынхантай тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс одоо ирж хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг чөлөөлсөн юм.

Сайдынхаа тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн бригадын генерал Р.Чингис нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу өнгөрсөн сарын 7-нд хянан хэлэлцсэн байна. Тэрбээр шүүхэд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 7-ны ажлаас чөлөөлөх тухай Б/01 тушаал нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн сайдын тавдугаар сарын 2-ны Б/26 дугаар тушаал нь хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулах, Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны ажилгүй цалин, зохих нэмэгдэл 26.6 сая төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл 2025 оны нэгдүгээр сарын 7-ны Б/01 тушаалаа тавдугаар сарын 2-нд хүчингүй болгож, төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмжийг төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн аж.

Шүүх хэргийг хэлэлцээд Р.Чингисийг ажлаас болон төрийн албанаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалууд хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд буцаан томилохыг сайдад нь даалгаж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (38)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баска 2 сар өмнө
Засгийн газрын эсрэг зохион Байгуулалт хийж П. Цагааны явуулгаар тэгсэн гэж гэрчилсэн Юмбол яах гэж болиулж бгаа Юм бэ өөосдийнхөө ажлыг үнэн Гүйцэтгэж чадаагүй бол та нарын Буруу болох нь дээ...... Сайн нотолж Чадаагүй бол.......
Ариунаа 2 сар өмнө
Чингис,Алтангэрэл байхдаа цэрэг үхсээр л ирсэн,цэрэгт баячуудын хүүхэд явдаггүй,ардын хүүхэд өвчинтэй бсан ч татдаг үйл ажиллагааг муу л гэж боддог
Болд 2 сар өмнө
Цалинг нь шийдвэр гаргасан буруутнаас гаргуулбал зохино. Ийм явдал Монголд хавтгайрсан даа.
Зочин 2 сар өмнө
Хөдөа гадаагүй л байна. Ялангуа хөдөө сумдын иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг хүнэнцэрүүдийг ард түмнээс сонгопог. Тэд ах дүү төрөл саднаар нийлж ялуулна. Түүнд 3 р ангийн бодовсролтой ч хүн бий. Ийммэдлэггүйтэнэгүүд шаардлага тавьсан нэг дарга ирвэл, хуйвалдаж байгаад огцоруулж хөөж зайлуулна. ИХТ гэдэг албан тушаал хэрэггүй. Үндсэн хуульд буй буруу тогтолцоо.
Ххх 2 сар өмнө
Ер сайдын даалгавраар юм бишүү
зочин 2 сар өмнө
шудрага шийджаэ
зочин 2 сар өмнө
шудрага шийджаэ
з 2 сар өмнө
хүнийг ингэж гүтгэж, нийгэмд гэр бүл, нэр төрийг нь муу муухай мэт сэвтүүлж ажил, амьдралыг нь хохироодог хамгийн бохир арга технологи хэрэглэсэн нь илэрч дээ.
Зочин 2 сар өмнө
Зөвшдээ. Угаасаа гүтгэлэг гэдэг нь тодорхой байсан шүү дээ. Одоо Цагдаагийн байгууллагад хэрэгтэй хүн бол Чингис дарга л байна даа.
иргэн 2 сар өмнө
энэ залуу тийм муухай зүйл хийхгүй ээ
Иргэн 2 сар өмнө
Ацных нь залуу чөлөөндөө гарах болцын биш үү
Зочин 2 сар өмнө
Энэ Алтангэрэл гэгч нүүрээ цухуйлгаж байгаа бололтой. Нарансэвстэйгээс баяжих гээд зүтгэнэ. Монголын нутгаар хий дамжуулах хоолойг бас эсэргүүцсэн мэдээлэл яваад байна лээ. Энэ нөхөр Хятад улстай холбоотой юм биш биз. Хөрөнгө хураах хууль гээд зүтгэсэн ойлгох юм алга.
Ддд 2 сар өмнө
Хөрөнгө хураах хуулийг ОЭ санаачилж хийлгэсэн юм бишүү. Үүний төлөө ОЭийг сошиалаар нэг магтаад, энэ ажлыг ухраах гээд бна гээд л орилолдоод бсан биз дээ
Зочин 2 сар өмнө
Энэ хөгшин одоо хүртэл тэтгэвэртээ гарах болоогүй юм уу ... Эрх мэдэлд ойр байх гээд зүтгээд байгаа биз..... АПУ гийн хамгаалалтыг, Бороо Гоулдын хамгаалалтыг хувийн компани нь хариуцдаг... Бодвол арыг нь даадаг биз
аагий 2 сар өмнө
За ашгүй дээ.
аагий 2 сар өмнө
За ашгүй дээ.
Зочин 2 сар өмнө
Мундаг удирдагч хүн
Иргэн 2 сар өмнө
Одоо болно оо МУНДАГ өвөөгийнхөө ажилыг хий хөгшин болчихоод яах гэж төр лүү зүтгээд байгаа юм дутуу орхисон юм байгаа юм уу гударч амжаагүй
дашням 2 сар өмнө
ашгүйдээ зөв
Зайл хөөе 2 сар өмнө
Зайлааа охин нь машин бариад хүүхэд дайрч алангаа алдаа здээ нам дарсан одоо болнэээ энэ л зүгээр огцруулах шалтгаан шүү
Бгд 2 сар өмнө
Данхаас гаргуулах хэрэгтэй.
Бгд 2 сар өмнө
Данхаас гаргуулах хэрэгтэй.
Зочин 2 сар өмнө
Улс төрчдийн хүссэнээр ажиллахгүй, үнэнчээр ажиллаж байгаа удирдагчдыг чөлөөлж, ажлыг нь авдаг бохир аргыг таслан зогсоох хэрэгтэй. Шудрага ёсыг хамгаалах, ажилтан, алба хаагчид, байгууллагыг хөгжүүлэхэд Р.Чингисийг одоо цагт байгаа хамгийн шилдэг удирдагч гэж хардаг.
U 2 сар өмнө
Ugaasaa huuli bus. Butsaan tomiloosoi
Зочин 2 сар өмнө
Аливаа хүнийг Улс төрийн зорилгоор нэр хүндэд нь халдах байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шүүх зөв шийдвэр гаргасан бна. Тэхдээ цагдаа дотроосоо энэ хүнийг худал гүтгэлэгээр матаж явуулсан шүү.
зочин 2 сар өмнө
Жонхуугийн хатгаасаар Алтангэрэлийн хийсэн ажил,одоо ажлаа үргэлжлүүлэн хийж энэ бүлэглэлтэй тэмцэх цаг нь болж дээ.
Лантуу 2 сар өмнө
Хогийн новш Монголын төр энэ өгөр хожуулаар дутахгүй зайлж төрийн албыг цэвэр байлгасан нь дээр шүү Чингисийн бусармаг явдал их шүү өөрөө олон хүнийг ийм байдалд оруулж байсан хүн шүү
Бат 2 сар өмнө
Маш зөв шийдвэр шүүхээс гарчээ.Алтангэрэл чинь хөрөнгө хураана гэсэн нь зуун жилийн өмнө феодалын хөрөнгө хураах коментерны коммунист шийдвэртэй тун адил сонсогдож бна лээ. Түүх давтагддаг гэж үнэн бололтой. Зуун жилийн өмнөх хөрөнгө хураалтын дараа монгол маань үгүйрэн хоосорсон гашуун түүхийг мартах учиргүйсэн.
Туяа 2 сар өмнө
Тэтгэвэртээ гарч амар амгалан амьдар Төр чамаар дутахгүй залууст зай бол
Туяа 2 сар өмнө
Тэтгэвэртээ сууж амар Төр чамаар дутахгүй залууст зай тавьж өг…..
Ганбаа 2 сар өмнө
ЕС байсан Данхийн худлаа попорлоос болж энэ хүн хэлмэгдэж олон хүн буруутан болсон,хохирлыг тэр тэр нөхрөөс гаргуулах хэрэгтэй.
Зочин 2 сар өмнө
Хууль шүүх тагнуул гээд хяналтын бүхий л салбарт Элбэгдоржийн гар хөлүүд байсаар байгаа бишүү. АЛТАНГЭРЭЛ сайдынхаа албан тушаалд ажиллаж байхдаа зөв шударгын төлөө л ажиллаж байсан угтаа шударга хуульч хүн л гэж боддог.Чингис гэгч хүнийг Оюунэрдэнэ хохироосон гэж бичжээ.Үнэхээр хохироосон бол хохироосон Оюун эрдэнээр тэр олон сарын ажлын хөлс хохирлыг барагдуулж албан тушаалаас нь халсан гэж байгаа бол нэр төрийг нь цагаатгаад тэтгэвэрт нь гаргасан дээр биш үү.Чингис сайдын дүү гэгч Саруул гэгч бас л тийм сайн нэртэй хүн байгаагүй Монгол улсын гаалийг салбарыг самарч байсан нөхөр биз дээ.Ахын нөлөөгөөр тэр том гаалийн салбарт эзэн суучихаад хувийнх мэт аашилж хээл хахуул авлигалыг цэцэглүүлж байсан юм биш үү.Одоогийн хууль шүүхийг ямар шударга шүүх хууль гэхэв дээ.Энэ 2 ыг арай буцаан томилж новшрохгүй байлгүй гэж найдна.
Ган-Эрдэнэ 2 сар өмнө
Р.Чингис өөрөө ЦЕГ-н дарга байхдаа намайг яг ингэж худал шийдвэр гаргаж ажлаас халж байсан даа.Анхан шатны шүүх,давж заалдах шатны шүүх,давж заалдах шатны шүүхэд ЦЕГ хүсэлт гаргасныг үндэслэлгүй гээд гээд бүгд миний үндэслэлгүй халагдсаны батлаад байхад Р.Чингис яг одоогийн өөрийнх шиг нь эргэж ажилд томилуулах,нийгмийн даатгал бөглүүлэх,ажилгүй байсан цалин нөхөн олгуулах гэсэн хүсэлт тавьсны эсрэг үхэн хатан тэмцэж заргалдаж,дээд шатны шүүх дээр луйвраар жирийн нэг цагдааг ажлаас нь халуулж бах тав нь ханаж байсан хүн дээ.
Зочин 2 сар өмнө
Р.Чингис өөрөө ЦЕГ-н дарга байхдаа намайг яг ингэж худал шийдвэр гаргаж ажлаас халж байсан даа.Анхан шатны шүүх,давж заалдах шатны шүүх,давж заалдах шатны шүүхэд ЦЕГ хүсэлт гаргасныг үндэслэлгүй гээд гээд бүгд миний үндэслэлгүй халагдсаны батлаад байхад Р.Чингис яг одоогийн өөрийнх шиг нь эргэж ажилд томилуулах,нийгмийн даатгал бөглүүлэх,ажилгүй байсан цалин нөхөн олгуулах гэсэн хүсэлт тавьсны эсрэг үхэн хатан тэмцэж заргалдаж,дээд шатны шүүх дээр луйвраар жирийн нэг цагдааг ажлаас нь халуулж бах тав нь ханаж байсан хүн дээ.
Ц.Мижиддорж 2 сар өмнө
Засгийн газрынхаа эсрэг жагсаал зохион байгуулсан нь тогтоогдсон бол Хууль зүйн яамны сайдын ажилаас нь халсан тушаалыг хууль бус гэж хүчингүй болгодог нь буруу байх үндэслэл болох ёстой. Манай хуулийн байгууллагад иймэрхүү маягаар захиргаанаас авсан арга хэмжээг хүчингүй болгох, шийтгэлийн хэмжээг нь хөнгөлөх ажиллагаа их хийгдэдгээсхууль жавшуулаж, нийгмийг хохироодгоос хэрэг зөрчилийн гаралт буурахгүй, улсын хөгжилд муугаар нөлөөлсөөр байгаад дүгнэлт хийж хүн бүр хууль, шүүхийн өмнө адил үүрэг хүлээдэг байх шудрага ёсыг чанд биелүүлдэг болго хэрэгтэй!!!
Ц.Мижиддорж 2 сар өмнө
Дээгүүр албан тушаалтан нь хэрэг, зөрчил гаргасанч арга хэмжээ авагдадгүй цагаатгагдаад чөлөөлөгдөөд эсвэл ял, шийтгэлийг нь хөнгөрүүлэж байдаг шулрага бус үйлдэлдээ шүүхийн байгууллага дүгнэлт хийж хэзээ засдаг болох юм бэ????
Бат дорж 2 сар өмнө
Шүүх үнэнг тогтоодгүй болсон шүү дэ
Ганболд 2 сар өмнө
Намаар явж байсанаа буцаж дарга болоод аргагүй улстөржүүлж байгаам шүү. Цагдаа дотоодын цэргийн алба та нарын тоглоом биш л байлтай.