ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна

ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллаж, ажлын явцтай танилцжээ. 

68b95d1176868b67547b342a

68b95d1876868b67547b342b

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Сургуулийн барилгыг ирэх оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар улсын сургуулийн барилга дөрвөн давхар байх нь зөвшөөрөгддөггүй.  Иймээс анхны зураг төсвийг өөрчилж, гурван давхар 720 хүүхдийн сургууль барихаар болсон. Мөн талбай жижиг, өргөтгөх боломжгүй учир ингэж шийдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулж байгаа” гэлээ. 

68b95d2376868b67547b342c

“Гурванбулаг сод” ХХК-ын захирал П.Жамсран “Барилгын каркас угсралтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногоос дүүргэлт, гадна фасадын ажил эхэлнэ” гэв.

68b95d3b76868b67547b342e

68b95d4376868b67547b342f

68b95d8b76868b67547b3430

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.