Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод (2025.09.04) очжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” ОУ-ын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Приморийн хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авчээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайд саатаж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын үзэсгэлэнгийн танхимуудаар зочиллоо. Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын тэргүүн А.С.Николаев нар байлцсан байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш (2025.09.05) Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.