26 орны 200 гаруй төлөөлөгчид кибер халдлагыг илрүүлэх сорилтоор өрсөлджээ

26 орны 200 гаруй төлөөлөгчид кибер халдлагыг илрүүлэх сорилтоор өрсөлджээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд зохион байгуулж байна.

540526534 1211511861015747 3785502780312003221 n 135916 1890860729

Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаас өнөөдрийн сургуулилтад 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд 15 баг болж серверийн доголдлыг сэргээх, кибер халдлагыг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх бодит сорилт дээр өрсөлдөж, туршлага солилцлоо.

Уг сургуулилтад манай улсаас нийт 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн оролцож, багийн бүрэлдэхүүнд идэвхтэй хамрагдан өөрсдийн ур чадвар, туршлагаа олон улсын түвшинд харуулж  байна.  

542759035 1211511947682405 5749023001842230898 n 135928 1510714888

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээ шилдэг багуудаа маргааш тодруулна.

“Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

543171343 1211512087682391 7212147704578492746 n 135947 1593174985

542422297 1211512004349066 3873030958359008026 n 135948 842861295

540775500 1211511841015749 915861329654445872 n 135950 1601281900

Эх

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.