Тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, өнөөдрөөс эхлэн хариуцлага тооцно

Тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, өнөөдрөөс эхлэн хариуцлага тооцно

Авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж өнөөдрөөс буюу 9-р сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцно. 

Засгийн газрын 1111 төвд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийг цаашид үргэлжлүүлэх эсэх, зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаар санал, гомдол иргэд ирүүлсээр байгаа аж. 
 
Авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохиуцуулалтыг үр дүнтэй зохион байгуулах, хяналтыг сайжруулж, зохицуулалт зөрчсөн жолоочид хуулийн хүрээнд хариуцлага тооцох, холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгожээ. 
 
Сануулахад 
  • Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
  • Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.