Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тус айлчлалтай  холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

 Иргэдийг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.