УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар морджээ

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2025.09.04) тус улсыг зорилоо.
Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш орон болох Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга ийнхүү айлчилж байна. Айлчлалын багийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур үдэж мордуулав.
Энэ удаагийн албан айлчлал нь 2025 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд үргэлжилж, хоёр улсын харилцааг бататгах, өндөр, дээд албан ёсны хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.