Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэв

Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэв

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг даргын орлогч Ц.Өнөрцэцэг нар Тийболын азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэжээ.

Эрдмийн хөтөч 58-р сургуулийн Д.Сумъяа дасгалжуулагчтай Demons клубийн баг тамирчид нь өнгөрөгч наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулагдсан 16 дахь удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ үеэр азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Каваүчи Широ “Монгол хүүхдүүд энэ спортоор маш богино хугацаанд амжилт гаргах боломжтой гэдгийг олж харсан. Азийн аварга шалгарлуулах тэмцээнд маш богино хугацаанд өндөр амжилт гаргасан багш, хүүхдүүдээр бахархаж байна. Тийболын баг тамирчдаа амжилт гаргахад бүх талаар дэмжсэн дүүргийн Тийболын холбооны удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

 Мөн азийн Тийболын холбооноос дүүргийн Тийболын баг тамирчдад дараагийн олон тэмцээнд амжилт гаргах, бэлтгэл сургуулилтаа хийхэд нь зориулж спортын 10 иж бүрдэл бүхий техник хэрэгсэл өгсөн байна. Сонирхуулахад, Тийболын спорт нь бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн бэсрэг талбайд тоглодог аж.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 1 цаг өмнө
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу