Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохын зэрэгцээ Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, эдүгээ бүс нутагтаа найрсаг хөршийн үлгэр жишээ харилцаа болон хөгжиж буйг онцлон тэмдэглэв.

received 771277048839152 1024x682

Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.

Бүс нутаг, олон улс дахь хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр бэлчээр, усны нөөцийн нэгдсэн менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон дэд бүтцийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт хятадын тал манлайлан хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.

Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хийсэн гурван талын VII уулзалт амжилттай болж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг эрчимжүүлэх, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, эдгээр төсөл нь гурван улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

received 1281254863098298 1024x682

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян хэлэхдээ, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага, чиглэл дор хурдацтай хөгжиж байгаа бөгөөд талуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход Хятадын Төрийн зөвлөлөөс өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

Цаашид хоёр тал болон гурван талын төслүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ажил хэрэг болгохын төлөө байгааг мэдэгджээ.

received 658138773998838 1024x682

received 4003560946574440 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.