🔴LIVE: Гурван хүүхдийн хоёр нь электрон тамхи татдаг гэх ДЭМБ-ын судалгаа гарчээ
УИХ-ын гишүүд Тамхины хяналтын хуулийн хүрээнд эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Өсвөр насныхны дунд дахь тамхины хэрэглээ маш өндөр байна. Гурван хүүхдийн хоёр нь электрон тамхи татдаг гэх ДЭМБ-ын судалгаа гараад байна. Гурван хүүхэд тутмын нэг нь байнгын хэрэглээтэй болсон байна. Арван настай хүүхдээс эхлээд л татаж байна. Багш нар энэ асуудлыг дийлэхээ больсон гэж хэлж байна. Манай улс 2013 онд л тамхины хуулиа шинэчилж байсан. Одоо энэ хуульдаа дахин нэмэлт өөрчлөлт хийж анхаарах шаардлага зайлшгүй тулгараад байна. Электрон тамхины үнэр нь хүүхэд залуусыг татах нэг шалтгаан болдог гэх судалгаа байна. Үнэр амттай байдгийг нь хориод, насанд хүрсэн хүмүүс л худалдан авдаг болох нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн тамхи худалдаалахдаа ил бус хаалттай шүүгээнд байрлуулахыг зааж өгсөн.
Түүнчлэн тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 2017 оноос хойш татвар нэмээгүй. Манай улсын хувьд тус бүтээгдэхүүний татвар багадаа ордог юм билээ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.