🔴LIVE: БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парад
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Дэлхийн II дайны ялалтын 80 жилийг ойг тохиолдуулан Бээжин хотын төвд цэргийн томоохон парад зохион байгуулж байна.
Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсныг тохиолдуулан Хятад улс 2015 оноос хойш цэргийн парадыг зохион байгуулах болжээ. Дэлхийн 20 гаруй удирдагч Ши Жиньпинтэй хамт Тяньаньмэний индрээс парадыг үзэж сонирхжээ.Тус парад нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлийг харуулах зорилготой аж. Энэ удаагийн парадад 10 мянга гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нисэх онгоц, хуурай газрын олон зуун техник хэрэгсэл оролцжээ.
Япон улс 1945 оны есдүгээр сарын 2-нд бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурснаар албан ёсоор бууж өгсөн түүхтэй. Тийнхүү БНХАУ есдүгээр сарын 3-ны өдрийг Ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн юм. Хятад бол фашизмын түрэмгийллийн эсрэг тэмцсэн анхны орон бөгөөд 1931 оноос эхлэн хамгийн удаан хугацаанд эсэргүүцэн тэмцжээ.
Тус улс Японы армийн хилийн чанад дахь цэргийн хүчний 50 гаруй хувийг тогтоон барьж, дайсны 1.5 сая гаруй цэргийг устгажээ. Хятадын талаас амь үрэгдсэн цэргүүд болон энгийн иргэдийн тоо 35 саяд хүрсэн нь Дэлхийн II дайны үеэр улс орнуудад учирсан нийт хохирлын гуравны нэгийг эзэлдэг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.