Самар хууль бусаар бэлтгэсэн этгээдэд оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

Самар хууль бусаар бэлтгэсэн этгээдэд оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

Дархан цаазат Богд хан уулаас өнгөрсөн намар цайруулж бэлтгэсэн 1.2 тн самар худалдан авч, хоёр жийп, нэг бага оврын ачааны машинаар тээвэрлэх гэж байхдаа хууль сахиулагчдад саатуулагдсан иргэн В.Баянхмөнхөд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөх хянан хэлэлцлээ. 

Тэрбээр гурван өмгөөлөгчийнхөө хамтаар анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн гомдол гаргасан аж.

Анхан шатны шүүхээс В.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн 24.8-1 дэх хэсгийн “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэхийг завдсан” буюу байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэм буруутайд тооцсон байна.

Улмаар нээлттэй хорих ангид нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 223.6 сая гаруй төгрөг түүнээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар болжээ. Эдгээрээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ланд круйзер”, “Исүзү трүүпер”, “Киа бонго” автомашины нийт үнэлгээ болох 294 сая төгрөгийг түүнээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх тогтоол баталсан юм.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулж, улсын орлогод оруулахаар болсон автомашинуудын үнэлгээг нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.