Фэйсбүүк хаягаар нь хүнийг удаа дараа "Ална" хэмээн заналхийлсэн “Мунзуй” Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ

Фэйсбүүк хаягаар нь хүнийг удаа дараа "Ална" хэмээн заналхийлсэн “Мунзуй” Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ

 “Мунзуй” гэх хочоор нь зарим хүн мэддэг иргэн Г.Нямдоржид НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

Тэрбээр фэйсбүүкээр Б.Б гэх иргэний хаягт холбогдож “чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн хэрэгт холбогдсон аж.

2024 оны нэгдүгээр сард үйлдэгдсэн уг хэргийн холбогдогчид Эрүүгийн хуулийн 13.5-нэгдүгээр зүйлийн “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн юм байна.

Уг нь эл хэргийг 2024 оны есдүгээр сард анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байжээ. Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж дүгнэн хүчингүй болгосон аж.

Прокурорын хяналтад буцаасан уг хэргийн шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг дуусгаад ийнхүү хоёр дахь удаагаа яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж буй гэнэ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 45 минут өмнө
Хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл энэ эмнэлгийн имэйлээр холбогдоно уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM