СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түр зуурын хүчтэй салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нуржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түр зуурын хүчтэй салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нуржээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.

Нөөлөг салхины улмаас урьдчилсан байдлаар тус сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийнхан ажиллаж байгааг мэдээллээ.

 Тиймээс иргэд, малчид та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тухай бүрд хүлээн авч, гэр, байшингийн дээвэр, хаалга, цонх, салхивч зэргийг бэхэлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.