Өсвөр насны хоёр хүүхдийг биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Өсвөр насны хоёр хүүхдийг бусдад худалдаж, хүчиндсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Тус хэрэгт холбогдсон этгээдүүдэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мөн тухайн хэргийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.