С.Бямбацогт: Төрийн өмчит компанийн захирлуудын өндөр цалинг тогтмолжуулж, УИХ-ын гишүүн, сайдуудын цалинтай дүйцүүлнэ

С.Бямбацогт: Төрийн өмчит компанийн захирлуудын өндөр цалинг тогтмолжуулж, УИХ-ын гишүүн, сайдуудын цалинтай дүйцүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр танхимын сайд нартайгаа хамт Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өгөв.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

- Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож БЭТ томилсноор сард 1.7 сая тонн нүүрс борлуулдаг байсан бол одоо 2.7 сая тоннд хүрсэн. Тээвэрлэлтийн хэмжээ 400 мянган тонноос 600 мянган тонн болж өссөн. Экспорт 1.2 дахин нэмэгдэж, сарын дундаж орлого 120 сая ам.доллараас 150 сая ам.доллар болсон. Мөн олборлолт 2.3 сая тонноос 2.6 сая тонн болсон. Төрийн өмчит компани дээр шахааны бизнес хийж, алдаа гаргасан албан тушаалтнуудад хуулийн байгууллагаар хариуцлага тооцсон.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулна. Үүнийг шахааны зарчмаар бус, стратегийн хөрөнгө оруулагч болон технологи эзэмшигч компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан компанитай хувьцаа эзэмших байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тулгуурласан ган боловсруулах үйлдвэрийг мөн ижил зарчмаар барина. Одоогийн байдлаар тус үйлдвэр 100 мянган тонны хүчин чадалтай ч 15 мянгыг л хайлуулж байгаа тул үндсэн чиглэлдээ эргэн төвлөрөхийг даалгасан. 

Мөн төрийн өмчит компанийн захирлуудын өндөр цалинг цаашид тогтмолжуулж, УИХ-ын гишүүн, сайдуудын цалинтай дүйцүүлнэ. Үр дүнгээс нь шалтгаалан улирал тутам урамшуулал, нэмэгдэл олгох тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.

УИХ-ын  238 мянган төрийн албан хаагчийг 218 мянга болгон есөн хувиар цомхотгох шийдвэр гарсан. Энэ ажлыг тэтгэвэрт гарсан, ажлаас халагдсан хүмүүсийн оронд шинэ хүн авахгүйгээр хэрэгжүүлэх бөгөөд ажилтнуудыг хохироохгүй байх зарчим баримтална. Мөн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох ажлыг эхлүүлсэн

Go Mongolia, Welcome to Mongolia төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд "Шилэн данс"-нд харагдахгүй байгаа асуудлыг шалгаж байгаа. Яамдын үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар хэдэн их наядын зөрчил илэрсэн гэж яригдаж байгаа. Үүнд ЗГХЭГ-аас шалгалт хийгээд, удахгүй мэдээлнэ гэв.

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэрэнмүх 14 цаг өмнө
Урд нь их мөнгө хаашаа урсаж байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой бус уу? Эсвэл намын санхүүжилтрүү хийсэн нэрээр идчихсэн үү?
Цэрэнмүх 14 цаг өмнө
Урд нь их мөнгө хаашаа урсаж байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой бус уу? Эсвэл намын санхүүжилтрүү хийсэн нэрээр идчихсэн үү?
Fatima Frisco 14 цаг өмнө
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.