Монголыг дэлхийд сурталчилсан тэсвэрийн аялал амжилттай өндөрлөв

Монголыг дэлхийд сурталчилсан тэсвэрийн аялал амжилттай өндөрлөв

 

Монголд зочлох жилийг 2028 он хүртэл сунгах, Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд “#EMPOWHER Mongolia – Breaking Boundaries” олон улсын спорт, аяллын төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж, өндөрлөлөө. Төслийн зорилго нь спортоор хичээллэгч эмэгтэйчүүдийн үнэлэмжийг өсгөх, соёлын солилцоог дэмжих, Монголын нүүдлийн соёл, байгаль орчны өвөрмөц онцлогийг дэлхий дахинд сурталчлахад чиглэв. 

2025 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд хэрэгжсэн уг төсөлд Австри, Герман, Испани, Франц, Швейцарь, Шинэ Зеланд болон Монгол Улсын нийт 20 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд тэдний дундаас долоон эмэгтэй гүйгч Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Орхоны хөндий, Батөлзий, Хужирт сумдын нутаг дэвсгэрээр дөрвөн өдрийн турш хэт холын гүйлтийн аяллыг амжилттай гүйцэтгэлээ.

Монголын аялал жуулчлалын холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, ХБНГУ-ын “АРЧИС.БИЗНЕС” ХХК болон “FALKE“ компанийн “Falke Ergonomic Sport Systems” брэндтэй хамтран хэрэгжүүлжээ. Төслийг амжилттай зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, аялал жуулчлалын салбарын гишүүн компаниуд, жуулчны баазууд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн нь онцгой ач холбогдолтой байлаа.

Төслийн хүрээнд оролцогч гүйгчид өөрсдийн нийгмийн сүлжээ болон олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар Монголын талаарх эерэг сэтгэгдэл, аяллын туршлагаа хуваалцсан нь манай улсын аялал жуулчлалын эерэг имиджийг олон улсад түгээхэд чухал хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид онцолж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах бодлогын чухал хэсэг болж, цаашид баруун Европын орнуудаас жуулчдын зорчих урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Fatima Frisco 14 цаг өмнө
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.