🔴LIVE: БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар: Байгаль орчны яам дээр тусгай хамгаалалттай газрын архив огт байдаггүй
"СОР-17 цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын уулзалт 2026 онд Монгол улсад болно. Уулзалтын санхүүжилт ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн төсөв яригдаж байна" гэж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хэллээ.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар:
-Парламентын намууд хамтарч засгийн газрыг бүрдүүлж байгаа тохиолдолд намууд хоорондоо улс төрийн гэрээгээ хийх ёстой. Тэр гэрээг хийж байж түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Гэрээгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь буруу л гэж үзэж байна. Гэрээгээ бид олон нийтэд ил мэдээлнэ. Өмнөх засгийн газрын гэрээ олон нийтэд огт мэдээлэгдээгүй шүү дээ. Засаг дотор шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл байна.
Намын гишүүдийнхээ чөлөөтэй сэтгэх эрхэнд нь халдаж болохгүй. Намынхаа дүрмийн дагуу хурал дээрээ асуудлаа шийдэх ёстой. Харин нэг улс төрийн шийдвэр гарчихсан тохиолдолд түүндээ бат байх нь чухал. М.Нарантуяа-Нара гишүүнийг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй гэдэгт итгэж байна.
СОР 17 ирэх жил манай улсад зохион байгуулагдана. Энэ хуралд ихээхэн анхаарал хандуулж байна. СОР АСЕМ шиг сайхан хурал болоод өнгөрдөг байж болохгүй. Гэхдээ тодорхой, ойлгомжтой нээлттэй байх ёстой гэдэг чиглэл рүү ажиллаж байна. НҮБ-ын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг өргөхөөс гадна зохион байгуулснаас илүү их хөрөнгийг байгаль орчинд татах зорилготой. 300 тэрбум төгрөгөөр тус хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Байгаль орчны яам дээр тусгай хамгаалалттай газрын архив огт байдаггүй байсан. Үүнийг яамны архивт шилжүүлж авч байна. Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрлийг сайдууд л гарын үсэг зураад л өгчихдөг юм билээ гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.