🔴LIVE: П.Наранбаяр: 100 тэрбум төгрөгийг багш нарын ачааллын нэмэгдлийг олгоход зарцуулна
Боловсролын сайд П.Наранбаяраас сурах бичиг болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багш нарын цалингийн нэмэгдлийн талаар дараах тайлбарыг авав.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Сурах бичгүүд бүрэн хэвлэгдээд дууссан. 1.4 тэрбум төгрөгөөр сурах бичгийг хүргэнэ гэдэг тендер зарласан байсан үүнийг нь би зогсоосон. Ийм өндөр үнээр тээвэрлэх шаардлагагүй гэж үзсэн. Бид 200 сая төгрөгөөр хүргэлтээ хийсэн. Боловсролын байгууллагын чиг үүрэг нь давхацсан албан хаагчдыг цомтгож байгаа. Нийслэлийн хэмжээнд 14 сургууль шинээр ашиглалтад орохоор байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сургуулийн тавилга нийлүүлдэг систем рүү орно.
2026 оны төсөвт эхний ээлжид 100 тэрбум төгрөгийг багш нарын ачааллын нэмэгдлийг олгоход зориулна гэж тооцоолол гаргасан. Ер нь багшийн ачааллыг харгалзан үзэж хувьсах зардлаар дамжиж нэмэгдлийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар 70 мянган хүүхэд хувийн өмчийн сургуульд суралцаж байна. Боловсролын ерөнхий хуульд зааснаас хувьсах зардлыг олгоод явж байна. Нэг сурагчид 1.6-2.3 сая төгрөгийн хэмжээ өгдөг байна. Харин төлбөр нь 10 саяас дээш байгаа тохиолдолд хувьсах зардал олгодоггүй.
568 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтаын төсвийн дээд хязгаараа тогтоосон. Сургууль байгуулахгүй бол 40-өөс дээш хүүхэдтэй хүүхэд дүүргэлттэй анги маш олон байна. Ерөнхий боловсролын хүүхэд өнөөдөр 28 мянгаар нэмэгдсэн бол 2030 онд 88 мянгад хүрнэ. Иймд бид сургууль, цэцэрлэг нэмж барихаас өөр аргагүй. Мөн дээрээс нь багшийн үндсэн цалинг өсгөх бодлого барих нь чухал гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.