МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу?

МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу?

АН шинэ даргатай боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ҮБХ, Их хурлынхаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар АН-ын даргаар сонгогдсон. Улс төрийн хүрээнийхний яриа, хэвлэлүүдийн мэдээлэлд “...О.Цогтгэрэл АН-ын дарга болох нь тодорхой байсан” л гээд байна. Гэхдээ, удаан хугацаанд эв зүйгээ алдсан АН-ынхан Лу.Гантөмөрийн үед цуглаж, одоо О.Цогтгэрэлийн үед эвлэлдэн нэгдэхээр болж байх шиг байна.

Ингснээр, Х.Тэмүүжиний нэгэнтээ “...Манай намын ах нар би анхдагч, би АН-ын эзэн, алтан хараацай, та нар хэн юм гэж хандаж ирсэн. Үнэхээр АН-ын анхдагчдын дээр ах нар гэж байсангүй. Тэр хүмүүс өөрсдийгөө насан туршдаа “залуу” гэж бодож явсан. Дараачийн үеэ бэлтгэх тухай бодож ч байгаагүй. Бид байхад тэд юу юм гэдэг л байр суурьтай явж ирсэн” гэж хэлж байсан ах нар нь залуустаа зайгаа тавьж өгснийг О.Цогтгэрэлийг сонгосноос харж болохоор байна. Ер нь ч, Монголын улс төрд шинэ үеийнхэн хөл тавиад багагүй хугацааг өнгөрөөсөн. АН л янзандаа байж, Х.Тэмүүжинийг ингэж хэлтэл залхаасан.

Нөгөөтэйгүүр, “…О.Цогтгэрэл АН-ын дарга болсноор МАН-ын Засгийн газарт дахин хамтрах уу, үгүй” гэдэг асуудал дахин дэгдээд байна. УИХ-ын зарим гишүүн “…МАН-тай хамтрах болох юм бол гурван шаардлага тавьж, тэдгээрийг биелүүлсний дараа хамтрах боломжтой” хэмээн цахим сүлжээнд мэдэгдсэн нь дээрх яриаг “амь” оруулчихсан.

Улс төрийн нам л болсон хойно энэ мэт албан тушаалын яриа хөөрөө тасрахгүй дэг. Уг нь, өнөөдөр МАН-тай албан тушаал хуваалцах тухай ярих нь арай л эртдэх бөгөөд хөнгөднө.

АН ойрын өдрүүдэд рейтинг нь гайгүй дээшилж байна. Олон нийт ч тус намынхны даргаа сонгож байгаа байдлыг хараад “…Одоо л овоо бодлогын нам болох шинж рүүгээ орж байна. Үхэхээс бусдыг үзлээ гэдэг шиг АН ч бараг намын тооноос хасагдах шахаад буцаад сэргэсэн дээ. Тэр утгаараа, салж сарнихын зовлон хийгээд төлөөсийг ясандаа тултал ойлгоцгоосон байх” гэцгээж байна. Тэгэхээр, АН-ынхан энэ итгэл, дэмжлэгийг хадгалж байгаад ойрын хоёр сонгуульд амжилт гаргахаа л туйлын зорилго болох учиртай. Тиймээс ч тэр үү, “…Өнөөдрийн уушгиар маргаашийн өөхөө солиод яах юм бэ” яриа бас энэ намынхан дунд гарч байх шиг байна.

Хамгийн гол нь, “…О.Цогтгэрэл АН-ын дарга болсноор энэ нам Монголын улс төр, эдийн засагт ямар хэмжээний өөрчлөлт авчрах вэ” гэдэг хүлээлт нийгэмд үүсэж таарна. Хамгийн түрүүнд, АН-ынхаа дотоод эв нэгдлийг хангах, МАН болон төрийн институцуудтай учир начраа олох том ажил бас л АН-ын дарга О.Цогтгэрэлийн ачаа болно

Угаасаа, намын дарга гэдэг дурласан болгоны хийгээд амжуулаад байдаг ажил биш л дээ.

Гэхдээ, энэ нам УИХ-д 43 суудалтай, улс төр хийхэд, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах хангалттай хүч болно. Ер нь л, дуугарсан болгон нь хүчтэй “орох” магадлалтай даа. Мөн, О.Цогтгэрэл өөрөө жижиг үйлдвэрлэлээс томорсон бизнесмэн. Өнөөдөр олон нийтийн нуруунд ачаа болж буй татвар, төрийн хүнд суртлын асуудлаар тэрээр ямар нэг “хөдөлгөөн” хийх боломжтой. Ялангуяа татварын дарамт бол чанга л байгаа шүү дээ. Монголд үйлдвэрлэл явуулах байтугай зүгээр нэг бараа бүтээгдэхүүн импортлох, за тэгээд хийсэн ажлынхаа цалинг авах, өөрийнхөө хөрөнгийг бусдад худалдаад л татварын том том лантуунд цохиулдаг. Энэ мэтээс эхлээд АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө хүсвэл олон нийтийн төлөө хийх ажил бишгүй л байна.

АН нэгэнт намын даргаа сонгож, одоо доторх, гаднах асуудлаа ярьж байх зуурт МАН бас даргаа сонгох болж байна.

Эх сурвалжуудын мэдээллээр, энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Турк руу, Ерөнхий сайд Г.Занданшатар Орос руу томилолтоор явна. Тэднийг ирэхээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Энэ нь, ирэх долоо хоногт гэсэн үг. Удирдах зөвлөлийн тэр хурлаас Бага хурлын товыг тогтоох юм байна. Ийн зарлагдах МАН-ын Бага хурлаар тус намын даргын сонгоно.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнөх Бага хурал дээрээ “…Намын дараагийн даргын асуудлыг Бага хурлаар шийдчих боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс, МАН-ын шинэ дарга Бага хурлаас нь тодрох чигтэй болж таарч байна. Гэхдээ, МАН-ын даргыг Бага хурлаас сонгоход асуудал ихтэй. Бага хурлын гишүүдийн 3/1-2-ын санал авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдохоор Үндсэн дүрэмд нь заажээ. Асуудлын гол нь энэ.

Тодруулбал, одоогоор нэгэнт Ерөнхий сайд болсон Г.Занданшатар чигээрээ МАН-ын дарга болох боломжтой харагдаж байгаа юм. Гэтэл, “…МАН дахь үе хоорондын “зодоон”-оос улбаалаад 1980-аад оныхноо төлөөлөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшиж магадгүй” гэсэн мэдээлэл битүү тарж байна. Үүнийг нотлох мэт МАН-ынхан 1970-аад оныхноороо нэг уулзаж, Архангайд залуус нь цуглаж уулзалт хийгээд нэг л биш байгаа юм.

Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайд Г.Занданшатартай зэрэгцээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж мэдэхээр болжээ. Энэ нөхцөлд хэн нэг нь Бага хурлын 3/2-ын саналыг авахад хэцүү болно. Тэгээд, Их хурал зарлаж, түүгээрээ шийдвэрлэхээс өөр гарцгүйд хүрнэ. МАН-ын Үндсэн дүрмээр Их хурлыг 45 хоногийн дотор хуралдуулах ёстой. Түүндээ тулах юм бол, намар өвлийн заагаар УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэхтэй зэрэгцээд МАН-ынхан “…Намын дарга хэн болох вэ” гэдэг асуудлаа шийднэ гэсэн үг.

Ядаж байхад нь, ердөө уржигдар даргаа тодруулсан АН-ынхан нэг жишиг гаргаад ирсэн. АН-ын даргад дөрвөн нэр дэвшигч өрсөлдлөө. Санал хураах хурлынхаа өмнө телевизээр мэтгэлцүүлэв. Үүнийг нийтээрээ харж “…Энэ зөв шүү” гэж байна. Ийм байтал, МАН-ынхан ганцхан нэр дэвшигч гаргаж ирээд, коммунист маягийн ярсхийтэл гар өргөөд, 100 хувийн саналаар дэмжвэл бас л эвгүй юм. Учир нь, тэд “…МАН-д ардчилал, шинэчлэл бий” л гэцгээдэг. Тэр нь байгаа бол, “…Намын даргад хэн ч нэр дэвшиж болно, бүртгүүлээрэй” гэчихвэл дээр хэлсэнчлэн хоёроос дээш нэр дэвшигч өрсөлдөж л таарна. Ганц Д.Амарбаясгалан ч биш, тэр 1970, 1980-аад оныхон, бүр ахмад залуу үеийнхэнд нь ч нэр дэвшинэ. Ер нь тэгээд, гоц мөргөөд дарга болж болох ч цаашх зам нь жаахан хүнд юм л даа. Хүндлэлээс эхлээд асуудал дагаж мэдэх л юм.

Товчхондоо, МАН-ын даргын асуудлаас болоод тус намынхан, ер нь Монголын улс төр дараагийн долоо хоногоос эхлээд нэлээд бужигнаантай байхаар болж байна. Ингэхдээ, МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу, үгүй гэдэг нь улс төрийн хүрээнийхэн, мөн олон нийтэд ч сонин байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намсрай думаа 22 цаг өмнө
МАНАН сөнөтүгэй хэнч гарсан бүгд хулгай ч нар
Зочин 21 цаг өмнө
"Гэдэс цатгалан- хөлсний бичээчид л захиалгаар худал үнэн элдэв мэдээлэл бичиж, хоолныхоо мөнгийг олдог байх. Тэдний бичлэгийг аргаа барсан, ажил төрөлгүй нөхөд л уншиж, цаг нөхцөөдөг.
Fatima Frisco 20 цаг өмнө
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.