Лу.Гантөмөр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Лу.Гантөмөр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Лу.Гантөмөр АН-ын дарга болоод л АН-ынхандаа байнга муулуулдаг байсан. Тэрээр ажлаа өгсөн өдрөөсөө л намынхандаа найгүй сайнаар магтуулах болжээ.

Уг нь тэрээр салж сарниад одсон намынхнаа нийлүүлж нэг тамга, нэг гэрчилгээтэй, бас нэг даргатай болгосон ч УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагдсан. Угаасаа, АН-ынхан арайхийн нийлж аваад тэр сонгуульд намынхаа нэрээр орсон нь л их юм болсон. Харин Лу.Гантөмөр ялагдсан АН-аа ялсан МАН-тай адилхан хэмжээнд аваачиж засагт хамтарсан.

Бас ч гэж, АН-аас томилогдсон сайд нар 10-хан сарын дотор УИХ-ын 2028 оны сонгуулиар намынхаа өмнөөс яриад явах ажил нэлээдийг хийчихсэн. Ерөнхийдөө л, Лу.Гантөмөр АН-даа түүхэн үүрэг гүйцэтгэчихсэн дарга л даа.

Гэвч, тэрээр АН-ын даргын албан тушаалыг хоёр өдрийн өмнө хачин уриалгахан, баяр баясгалтантайгаар шинэ дарга О.Цогтгэрэлд хүлээлгэн өглөө. Дээр дурдсан гавьяагаа ч сануулж барьж сүйд болсонгүй.

Баттай эх сурвалжуудын яриа мэдээнээс дуулдах нь, журмын нөхөд нь голдуу хүмүүс Лу.Гантөмөрийг АН-ын даргын албан тушаалаас нь буулгах тухай хамтарсан Засгийн газрыг огцруулснаас хойш яриад охиных нь хурим дээр эцэслэжээ. Хурим дээр “...Лодой энэ тэрийг оруулж ирж самармааргүй байна” гэж хүртэл сануулсан байгаа юм. Харин хөшигний ард Лу.Гантөмөрт “...2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Бас УИХ дахь бүлгийн дарга болгоно” гэжээ. Сонин шүү, “...УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй солигд” л гэсэн шиг дуулдаж байгаа биз. Гол нь, энэ эрт болсон яриа шүү дээ.

Магадгүй, тэрхүү яриа тохироогоор Лу.Гантөмөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга болж болох юм. Харин 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших нь худлаа болж болзошгүй л гэнэ. Хашир улстөрчид, бас намынхан нь “...Лу.Гантөмөр муриулах вий. Улс төр шүү дээ” л гэцгээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.Баяр

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намсрай думаа 3 өдөр өмнө
Odoo bosoo Ganbaatar devshivel tanai nam ylalt baiguulana shuu
Зочин 3 өдөр өмнө
Босоог ерөнхийлөгч болвол би лав ичиж бна. Тийм муухай олон улсад харуулмаар гүй царайтай хүн монголыг төлөөлнө гэхээс
Fatima Frisco 3 өдөр өмнө
HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.