Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  24.1 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 494.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1138.7 кг үнэт металл худалдан авсан байна.   

2aa9fba257af4e59ada769ff59840c7c

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   8 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байв.

642122ae8d434b49b14dc3bc0949f49b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.