Монголбанкны ерөнхийлөгч зээлийн мэдээллийн лавлагаанд ангилалтай холбоотой мэдээллийг тусгахгүй байх шийдвэр гаргажээ

Монголбанкны ерөнхийлөгч зээлийн мэдээллийн лавлагаанд ангилалтай холбоотой мэдээллийг тусгахгүй байх шийдвэр гаргажээ

Монголбанкны ерөнхийлөгч зээлийн мэдээллийн лавлагаанд ангилалтай холбоотой мэдээллийг тусгахгүй байх шийдвэр гаргажээ. Тус шийдвэр есдүгээр сарын аравны өдрөөс хэрэгжиж эхлэх юм. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Зээлийн мэдээллийн сангийн хуульд өөрчлөлт орсноор зээлдэгчийн зээл авсан ангиллыг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хүрээнд Монгол банкны ерөнхийлөгчийн 09.01-ний өдрийн тушаалаар зээлийн мэдээллийн лавлагаа олгож байгаа хоёр компанийн лавлагаанд ангилалтай холбоотой мэдээллийг тусгахгүй байх шийдвэр гаргаж байна. Энэ шийдвэр нь өнөөдрөөс хэрэгжиж эхлээд есдүгээр сарын 10-ны өдрөөс лавлагаанд тусгагдахгүй болж байна.

Зээлдэгчийн ангилал үгүй болж оноо тооцдог болсноор хариуцлагатай, сайн зээлдэгч илүү бага хүүтэй, санхүүгийн үйлчилгээ авна. Өмнө нь ангилал буурснаар зургаан жилийн хугацаанд санхүүгийн үйлчилгээ авахад эрсдэлтэй байсан бол одоо оноонд шилжсэнээр тус оноогоо нэмэгдүүлээд явах боломжтой уян хатан систем рүү шилжиж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.