Иргэн та зээлийн муу түүхтэй ч зээл авах оноотой байна

Иргэн та зээлийн муу түүхтэй ч зээл авах оноотой байна

Монголбанкны ерөнхийлөгчийн захирамжаар хар жагсаалтад орсон 70 мянган иргэний мэдээллийг энэ сарын 10-ны өдөр бүрэн арилгахаар болоод байна. Тэгвэл банк болон банк бусаас зээл авах иргэдийг оноогоор үнэлдэг болж байгаа талаар албаныхан мэдээлэл өгөв. 

Бүрэн скор ЗМС ХК-ийн гүйцэтгэх захирал И.Шинэбаяр:

-Зээл авах иргэдийн суурь оноо 1-999 байгаа. Анх удаа зээл авч байгаа иргэнийг 511 оноогоор үнэлнэ. Энэ нь тухайн иргэнийг төлбөрийн чадвартай гэдгийг илтгэж байгаа юм. Шинэ зээлдэгч маань ямар нэг зээл аваад түүнийгээ идэвхтэй сайн төлж чаддагаа харуулснаар 999 оноо руу аажимдаа өсөөд явна. Харин өмнө нь аль нэг зээлээ хугацаа хэтрүүлэн муутгаж төлсөн иргэний оноо үл ялиг багаас эхлэх боловч аажимдаа сайжрах боломжтой. Тодруулбал, өнөөдрийн идэвхтэй байгаа зээлээ гэрээний хуваарийн дагуу, хугацаагаа хоцроохгүй төлснөөр оноо нь аажимдаа сайжрах суурь нөхцөл бүрдэнэ. Муу түүхтэй байлаа гээд санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдахгүй гэсэн үг.

Бүрэн скор ЗМС-ийн зээлийн дундаж оноо 650 байгаа. Үүнээс дээшээ тохиолдолд найдвартай зээлдэгч гэж үзнэ. Энэ хэрээр зээлийн хэмжээ өсөж, хүү нь буурах бол, энэ тооноос бага бол зээл бага, хүү өндөр байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.