🔴LIVE: Э.Батшугар: 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна

Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: 

-Энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр миний бие өргөн барьсан Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж аж ахуй нэгж болон иргэдийн хар жагсаалтыг арилгах тушаал гаргалаа. Энэ тушаал нь Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч байгууллагад бүгдэд нь хамаарна гэж ойлгож болно.

Ингэснээр нийтдээ 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна гэж ойлгож болно. Хар жагсаал гэдэг зүйл нь санхүүгийн ял. Тухайн хүн авсан зээлээ төлчихсөн байхад зургаан жилээр хар жагсаалт гэж ялладаг байдал дуусгавар болж байна. Харин эсрэгээрээ зээлээ хугацаандаа төлөөд явсан тохиолдолд урамшуулдаг, оноог нь нэмдэг тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр санхүүгийн таатай нөхцөлөөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдэх юм. Энэ тогтолцоог санхүүгийн зах зээл нь хөгжиж байгаа бүх л оронд энэ тогтолцоо үйлчилж байгаа гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Н.Өлзийтогтох 2 цаг өмнө
Татварын хуулинд өөрчилөлт оруулах шаардлагатай байна.Ашгийн бус ТББ орлого зарлаггүй байхад X тайлан өгөхийг шаардаж Торгодогыг болиулах хэрэгтэй байна.Төр түмэнд хэрэгтэй үйл хийгээд торгуулах боломж алга Х тайланг эсэргүүцэж бна Өндөр настан Хууль санаачилж өгнө үү!?
55 минут өмнө