Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн анхны цэцэрлэг нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн анхны цэцэрлэг нээлтээ хийлээ
 
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан юм. Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ бол дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нээлтэд оролцжээ. 
Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Нийт 66 багш ажилтантай. Нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах аж.
341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж буй.
Цэцэрлэг арав гаруй автомашины авто зогсоолтой. Гэхдээ тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг учраас эцэг эхчүүд өглөө, орой бүр хүүхдээ автомашинаар хүргэж өгч авах учраас арван автоамашины зогсоол хангалтгүй. Дүүрэг энэ асуудалд онцгой анхаарал хандуулж авто зогсоолын газар чөлөөлөлтийг эхлүүлжээ.
2025 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг сургууль цэцэрлэгийн авто зогсоолыг байгуулах газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, хэд хэдэн сургууль цэцэрлэгт зогсоолын ажлыг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.