🔴LIVE: Хүүхдийн уушгины эмнэлэг байгуулна

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн төлөө” фондын мөнгийг хэрхэн зарцуулах талаар хэлэлцэн шийдвэрлэх юм. 

 Ерөнхий сайд Г.Занданшатар:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношилгооны тоног төхөөрөмж, Найрамдал зуслангийн засвар шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэж өгөх гэдэг санал ирсэн. Гэхдээ тус хоёр санал хангалтгүй гэж үзэж байна. Бид UNICEF-тэй ярилцаж байгаад уушгины эмнэлэг байгуулах саналтай байна.

Таван чиглэлд төр, хувийн хэвшил, UNICEF-тэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээлийн асуудал байна. Улаанбаатар хотод сургуулийн доторх агаарын чанарын хэмжээ тав дахин муу байна гэдэг судалгаа гарчээ. Сургууль, цэцэрлэгийн барилгын чанарт хийх мэргэжлийн хяналт шалгалт алдагдсанаас болж будаг, барилгын материал нь ийм хортой хэмжээнд байгаа гэдгийг UNICEF-ийн судалгаа тогтоосон байна. Иймд агааржуулалтыг зайлгүй хийх шаардлагатай байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношлоогоо эмчилгээний төв, ЭХЭМҮТ-д хүүхдийн 33 нэр төрлийн эмгэгийг урьдчилан оношилдог аппарат авах асуудлыг шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод 51 сургууль уурын зуухаар халж байна. Үүнийг өөрчлөх төслийг хэрэгжүүлэхээр болсон гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.