Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин

ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 16 хүн байгаа бол хүнд 1 хүн байна. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13413, гэрээр эмчлүүлж буй 2, нас барсан 11 тохиолдол бүртгэгджээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5038-д хүрчээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.