“Нароба институт”-ийн үндсэн сургалт зарлагдлаа

“Нароба институт”-ийн буддын гүн ухаан, буддын сэтгэл судлал, бясалгалын хоёр жилийн хөтөлбөртэй сургалтын элсэлт зарлагдлаа.
Сургалт цахим болон танхим хосолсон байдлаар явагддаг ба бүх хичээлийн бичлэг сургалтын группд хадгалагддаг тул сургалтанд 100 хувь цахимаар сурах боломжтой юм байна. Хичээл долоо хоногийн мягмар гарагт танхимаар 18:30-21:00 цагийн хооронд, пүрэв гарагт цахимаар 18:30-21:00 хооронд, бясалгалын дадлага хичээл бямба гарагт 09:00-11:00 цагийн хооронд орох ажээ.
Танхимын хичээл Яармагийн Хүүшийн аманд байрлах “Нароба институт”-ийн хичээлийн танхимд 2025 оны есдүгээр сарын 13-нд эхэлнэ.
Та бүхэн элсэхээр сонирхож байгаа бол бүртгэл болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.naropa.mn/ сайтаас авч, 13-ны өдрөөс өмнө бүртгүүлэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.