Нийслэлийн төсвөөр хийж буй энэ жилийн зам засвар, шинэчлэлийн 42 ажил бүрэн дуусжээ

Нийслэлийн төсвөөр хийж буй энэ жилийн зам засвар, шинэчлэлийн 42 ажил бүрэн дуусжээ
Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хотхоны баруун урд талын буцаж эргэх эргэлт хүртэлх замын хойд хэсгийг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
 
Тэмдэг, тэмдэглэгээг урд шөнө хөдөлгөөн сийрэг үеэр хийж дуусгасан аж.
 
Ингэснээр нийслэлийн төсвөөр хийж буй энэ жилийн зам засвар, шинэчлэлийн 42 ажил бүрэн дуусаж байна. Ирэх жилээс олон түвшний уулзвар болон хурдны замын ажлаа эхлүүлнэ хэмээн НЗД Х.Нямбаатар мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.