Мягмар гарагт наран дээр болох соронзон шуурганы нөлөөгөөр пүрэв гарагаас эхлэн цочир хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч бороо орохгүй. Харин ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт өндөр настан, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой, байгаль цаг уурын хувьд тааламжгүй, ихээхэн сөрөг нөлөөтэй өдөр тохиохоор байна хэмээн эдийн засагч Н.Энхбаяр цахим хуудастаа анхааруулжээ.
Учир нь наран дээр мягмар гаригт хүчтэй тэсрэлт болж, соронзон шуурга дэгдэнэ хэмээн Одон орон, нарны идэвхижлийн судалгаа хийдэг хүрээлэнгийн судлаачид анхааруулжээ. Энэхүү соронзон шуурга дэлхийг чиглэн ирж энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төв Ази, ОХУ, Монгол орны нутгаар нарны соронзон орны идэвхижил өндөр түвшинд хүрэх аж.
Үүний улмаас пүрэв гаригт болон пүрэвээс баасан гаригт шилжих шөнө Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар хур тунадас, Хөвсгөл, Завхан, Архангайн уулсаар, мөн Хэнтийн нуурууны орчмоор нойтон цас орж шөнөдөө эрс хүйтэрнэ.
Пүрэв гаригт Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, Баасан гаригт Төв, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхины хурд 12-14 м/с хүрч хүчтэй шуурна. Мөн Хөвсгөл, Завхан, Архангай, Увс, Баян-Өлгий, Ховдын нутгаар шөнөдөө 0-4 градуст хүрч цочир хүйтрэх аж.
Иймээс эдгээр өдрүүдэд эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах, тээвэрчид, жолооч нар хөдөө орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчоорой хэмээн тэрбээр анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.