🔴LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: Алдах юмгүй хүн л эх орон, намын төлөө зүтгэдэг. Буллидүүлээд алдах юмгүй хүн АН-ын дарга болох ёстой
"Шоронд орохоос ч айдаггүй хүн дарга байх ёстой. Би намын даргад нэр дэвших шаардлагыг 100 хувь хангаж байгаа. Гэхдээ эд нар намайг дэмжихгүй. Алдах юмгүй хүн л эх орон, намын төлөө зүтгэдэг. Буллидүүлээд алдах юмгүй хүн Ардчилсан намын дарга болох ёстой" гэж Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-2024 онд шөнө дөлөөр хулгайгаар хуралдснаас болоод ялагдсан. Одоо зөв явж, намын шинэчлэлээ хийж 2028 онд ялалт байгуулах хэрэгтэй байна. Ардчилсан намын 300 мянган гишүүнээсээ намын даргаа сонгомоор байна. Өнөөдрийн 300хан хүн шийдмээргүй байна. Намаа худалдсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
Шоронд орохоос ч айдаггүй хүн дарга байх ёстой. Би намын даргад нэр дэвших шаардлагыг 100 хувь хангаж байгаа. Гэхдээ эд нар намайг дэмжихгүй. Алдах юмгүй хүн л эх орон, намын төлөө зүтгэдэг. Буллидүүлээд алдах юмгүй хүн Ардчилсан намын дарга болох ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.