🔴LIVE: М.Тулгат: УИХ-ын гишүүн Ж.Баярмааг намын дарга болоосой гэж хүсэж байна

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн М.Тулгатаас байр суурийг нь сонслоо. 

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн М.Тулгат:

-Миний хувьд шинэ дарга шинэ дүрмээ батлуулах нь зөв гэж бодож байна. Сонгуулиар улс төрийн нам дүнгээ тавиулдаг. Ард түмний хэн нэр хүнтэй, хэн Ардчилсан намын нүүр царай болж байна вэ гэдгийг харгалзаж үзэх шаардлагатай. Бид 2028 онд ялмаар байна. Хэн үүнийг чадах вэ гэдгийг л ҮБХ-ны гишүүд маань бодоосой гэж хүсэж байна. Намын дүрмээ баримталж чаддаг Ардчилсан намын дарга сонгогдоосой гэж хүсэж байна. Миний хувьд УИХ-ы гишүүн Ж.Баярмааг намын дарга болоосой гэж хүсэж, дэмжиж байгаа гэв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.