🔴LIVE: Х.Тэмүүжин: Ардчилсан намын дарга зангаргатай, туршлагатай хүн байх ёстой

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин зарим мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин:

-Дараагийн Ардчилсан намын дарга намын эв нэгдлийг бүрэн хангахуйц зангаргатай, туршлагатай тийм хүн байгаасай. Ардчилсан нам хэн нэгний хатавчинд байнга байгаад байж болохгүй. Дараагийн намын дарга сонгуульд ялуулагч байх ёстой. Ардчилсан нам сүүлийн 15 жилийн хугацаанд үнэт зүйлс зарчмаасаа холдсон. Баруун төвийн үзэл бодлоо хамгаалагч байх ёстой. Мөс зүсэгч байхаас гадна сөрөг хүчний ажлаа зоригтой хийдэг манлайлагч байх ёстой. Гишүүд өөрсдөө нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.