🔴LIVE: С.Баярцогт: Дөнгөж ҮБХ-ны гишүүн болчхоод намын даргаар сонгогдоно гээд яриад байж болохгүй

"Манай нам үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдчихсан байсан. Энэ хуваагдал 2023 онд алга болсон. Бага багаар илаарьшиж байгаа. Анх Ардчилсан намыг байгуулсан таван намаас үүдэлтэй фракцууд үндсэндээ байхгүй болсон. Одоо бол үзэл санаан дээр суурилсан фракцууд болж хувирч байгаа. Дөнгөж саяхан ҮБХ-нын гишүүн болчхоод намын дарга болно гээд байж болохгүй" гэж Арчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Баярцогт хэллээ.

Арчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Баярцогт:

-Улс төрийн намын тухай хуулийн тодорхой заалтууд жил хойшилчихсон байсныг дахин нэг жилээр сунгасан. Үүнтэй холбоотойгоор бүх намууд зохион байгуулалттай холбоотой асуудлуудаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө шийдэх ёстой болсон. Энэ бол зөвхөн Ардчилсан намтай холбоотой асуудал биш. Бүх намууд энэ хугацаанд дүрмээ боловсруулж, танилцуулах ёстой.

Харин манай намын даргын хувьд хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргасантай холбоотойгоор ажлаа өгье гэдэг хувь хүний шийдвэрээ гаргасан. Нөгөөтэйгүүр, ямар шалтгаанаар намын даргын ажлаа өгсөн гэдгээ Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралд танилцуулсан.Тиймээс өнөөдрийн хуралдаанаар шинэ намын даргын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж өгөөч гэдэг зүйл яригдсан.

Хэрэв Л.Гантөмөр дарга ажлаа өгөх шийдвэр гаргаагүй байсан бол өнөөдрийн хурлаар намын даргын асуудал яригдахгүй байсан. Ийм л хоёр тусдаа асуудал юм.

Ер нь улс төрын нам тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Одоо үйлчилж байгаа намын дүрэм 2025 оны арванхоёрдугаар сар хүртэл хүчинтэй. Намын даргын суудал ч мөн хүчинтэй. Тэр ч утгаараа өнөөдрийн хурал хууль дүрмийн дагуу явж байна.

Манай нам үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдчихсан байсан. Энэ хуваагдал 2023 онд алга болсон. Бага багаар илаарьшиж байгаа. Анх Ардчилсан намыг байгуулсан таван намаас үүдэлтэй фракцууд үндсэндээ байхгүй болсон. Одоо бол үзэл санаан дээр суурилсан фракцууд болж хувирч байгаа. Тиймээс Ардчилсан нам дотор фракцын шинжтэй том зөрчил байхгүй.  Дөнгөж саяхан ҮБХ-нын гишүүн болчхоод намын дарга болно гээд байж болохгүй.

Би 2023 онд намын даргад нэр дэвшиж байсан. Тухайн үед манай нам 9 гишүүнтэй, 9 гишүүн нь дотроо хоёр хуваагдчихсан, манлайлал үзүүлэхэд хүнд байсан. Тэр үед намаа нэгтгээд намын даргад нэр дэвшиж байсан. Одоо бол АН УИХ-д 42 гишүүнтэй, нийт сонгогчийнхоо 50 хувийн саналыг авчихсан байгаа учраас парламентын намын хувьд намын дарга нь парламентын гишүүдээс байх ёстой гэдэг байр суурьтай байна. Тиймээс намын даргад өрсөлдөхгүй гэв.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 3 цаг өмнө
ийм хүнтэй намыг ямар нам гэх вэ хулгайч луйварчин хятад гэмт хэргийн ертөнц
Зочин 2 цаг өмнө
Хужаа юу гээд байнаа. Эх орноосоо урвагч.