Л.Гантөмөр: Ухаалаг, ард түмнийхээ талд байж чаддаг намын даргыг сонгож чадна гэдэгт итгэж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр болно. Тус үйл явдалтай холбогдуулж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дараах байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Энэ хурлаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх учиртай. Бид Улс төрийн намын тухай хуулийн дагуу Ардчилсан намын дүрмийн зарим нэг өөрчлөлтүүдийг хийх үүрэгтэй. Мөн намын мөрийн хөтөлбөрийг баталж, тэрийгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдугаарт, намын даргын сонгуулийг явуулах чиглэлийг ҮБХ-нд өгч байгаа. Миний хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана. Тэр асуудлыг хэрхэн шийдэхийг ҮБХ хэлэлцэж, намын даргаа сонгох журмаа харж байгаад сонгуулиа явуулна гэдэгт итгэлтэй байна.
Ардчилсан нам бол зовлон үзсэн нам. Хоёр хуваагдаж, даргагүй, бүртгэлгүй явж ирсэн. Одоо албан ёсны байгууллага нь албан ёсны шийдвэрээ л гаргана. Тэр асуудлыг хэрхэн шийдэхийг ҮБХ хэлэлцэж, намын даргаа сонгох журмаа харж байгаад сонгуулиа явуулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр Ардчилсан нам аль ч судалгаагаар нэгдүгээрт байгаа. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-ын рейтингээс дээгүүрт байгаа. Тэгэхээр Ардчилсан намын шинэ дарга намынхаа эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллаж, хоёр нүүргүй байх шаардлагатай. Мөн хүчтэй сөрөг хүчний ажлыг хийх үүрэг даалгавар оногдож байна. Үүнээс гадна шинэ дүрмийн дагуу намын бүх шатны байгууллагуудыг дахин зохион байгуулах гээд нүсэр их ажил өмнө нь байна. Хамгийн гол нь ухаалаг, ард түмнийхээ талд байж чаддаг намын даргыг сонгож чадна гэдэгт итгэж байна. Намын байрны газар дээр барилга баригдаж, өөрийн байраа авна гэдэг гэрээтэй.
Өнөөдрийг хүртэл намын газар дээр барилга бариагүй байна. Олон жилийн өмнө энэ газар дээр шинэ байр барихаар хэлцэл хийж байсан. Намайг хэр сайн ажилласныг ард түмэн дүгнэх байх.
Би ямар ч байсан намаа хувааж, алдаж асгасангүй. Намайг намын даргаар сонгогдож байхад санал өгч байсан бүрэлдэхүүнээс хэн нэгэн хүнийг хавчиж, гадуурхаж, шахалт үзүүлж, хол байлгах гэх мэт зүйлсийг гаргахгүй байхыг хичээсэн. Энэ бол Монголын төлөө үйл хэрэг. Тийм учраас өөртөө байгаа үүргээ өөрийнхөө цаг хугацаанд нэр төртэй гүйцэтгэх нь улстөрч хүний мөн чанар байх ёстой. Ардчилсан намын дээд байгууллагад эрх нь нээлттэй байгаа гэв.
Тийм учраас тэр эрх рүү хүн болгон өөрийн бодлоор хандаж болохгүй. Олонхын шийдвэрийг цөөнх хүндэтгээд л цааш явах учиртай. Хэрвээ бид Засгийн газарт байсан бол өнөөдөр дүрмээ баталж, ирэх арваннэгдүгээр сард албан ёсны намын сонгууль хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Одоо бол Монголын төлөөх зорилгыг МАН уландаа гишгэсэн. Тийм учраас бид улс төрийн шийдвэрээр Л.Гантөмөр гэдэг хүн сонгогдсон бол буцаад энэ байгууллагаасаа дараагийн дарга нь сонгогдоод явах цаг хугацаатай тулчхаад байна. Би удаан хугацаагаар намын дарга хийх юм шигээр асуудалд хандаж болохгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.