🔴LIVE: Д.Есөн-Эрдэнэ: Баруун бүсэд гурилын үнийг тогтвортой байлгах хэлэлцээр хийгдлээ
"Энэ жил манай улс 255 мянган тонн улаанбуудай хураан авна. Харин 88 мянган тонн төмс, 160 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөжээ. Улаанбуудайн 35 мянган га-гийн ургац алдсан" гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:
-Энэ жил гантай байлаа. Тэр хэрээр тариалангийн талбайд хортон шавж тархсан. Мөндөр орж ургац хураалтад нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч тариаланчид маань тус хүнд сорилтыг даваад гарч байна. Ургацын урьдчилсан баланс гарсан. Нийтдээ 255 мянган тонн улаанбуудай хураан авах бол 88 мянган тонн төмс, 160 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөв гараад байна. Улаанбуудайн 35 мянган га-гийн ургац алдсан. 85-100 тонн улаан буудайн дутагдал орохоор байна гэх тоон мэдээлэл байгаа.
Баруун бүс нутагт хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнийг тогтвортой байлгах хэлэлцээрийг хийлээ. Мөн өндөг, тэжээлийн дотоодын үйлдвэр шинээр олноор байгуулагдаж байгаа.
Зуншлага тааруу цаг хүндрэх эрсдэлтэй байна. Малчид маань тэжээлийн нөөцөө бүрдүүлэх ажлуудаа эхэлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулалтын ажлууд хийгдээд явж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.